“Алтан бөмбөрцөг”-ийн үеэр Ким Чен Уныг элэглэв

kim0113“Оскар”-ын дараа бичигддэг “Алтан бөмбөрцөг” кино наадам өчигдөр болж өнгөрч шилдгүүдээ тодруулсан билээ.

 

Тэгвэл уг арга хэмжээний үеэр Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уныг элэглэн харуулсан байна. Тодруулбал тус наадмын хөтлөгчид болох жүжигчин Тина Феу, Ами Похлер нар “Бидний баяр дээр баяр нэмэхээр Хойд Солонгосын удирдагч хүрэлцэн ирлээ” хэмээн хэлжээ.

 

Ийнхүү хэлсний дараа Хойд Солонгосын генералын хувцас өмссөн Чой Юунг Жа гэх эмэгтэй гарч ирэн “алга ташихгүй бол пуужин харвана шүү” гэж хэлсэн байна.

 

Харин “Алтан бөмбөрцөг” наадам болж дууссаны дараа Хойд Солонгосын Гадаад хэргийн яам “Алтан бөмбөрцөг”-ийн зохион байгуулагчдыг буруутгаж, зэмлэсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих