М.НАРА: ЭГДҮҮТЭЙ ЗУЛЗАГА МӨӨМНӨӨС ЗҮҮГДЭЭСТЭЙ

Nara-M

Дуучин М.Нара Японд хөгжмийн дээд сургууль төгсч ирснээсээ хойш, “ганган” стиль, эрос имижээрээ нэг хэсэгтээ залуусыг байлдан дагуулсан. Ил шулуухан, гэнэ цайлган яриа нь зарим хүмүүсийн хайрыг татаж, заримынх нь аманд багтах муу тал болдог. М.Нара Мөрөөдлийн театрын Батушкатай жил шахуу хамтран амьдарсан. Салсныхаа дараа Батушка дуучин М.Нарагийн гарын хоолыг санаж байгаагаа ярьсан билээ. Тэгэхээр М.Наран “Надтай гэрлэсэн хүн 100 хувь жаргана” гэж ярьдаг нь үнэн байсан хэрэг.
Жүжигчин Батушка, “BlackBox” театрын жүжигчин Г.Мөнхжаргал, Г.Алтаншагай нар СУИС-ийн нэг ангийн хүүхдүүд. Дуучин М.Нара “Дуэт дуэль” нэвтрүүлгийн анхны дугаарт Г.Алтаншагайтай хамт оролцон түрүүлж, Хайнаньд хамтдаа амарч байсан. Тэр үед Г.Алтаншагай, Батушка, Нара гурав хамтдаа Хайнань явж амарсан гэх юм билээ. Мөн Батушкагийн нэг ангийн найз жүжигчин Г.Мөнхжаргалын хувийн студид М.Нара дууныхаа клипийг хийлгэдэг. Саяхан жүжигчин Г.Мөнхжаргал хүүгийнхээ зургийг фэйсбүүктээ тавихад дуучин М.Нара “Яана бөөн эгдүү. Манай хүү бас яг иймэрхүү зулзага мөөмнөөс зүүгдээд л байж байна” хэмээн сонирхуулжээ.

Nara-M1 Nara-M2 Nara-M3

TOVCHOO.MN


URL:

Tags:

Нэр: Anonymous Огноо: 15 January 2015

БУДМАЛ ГАХАЙ

Нэр: Anonymous Огноо: 26 February 2015

Baba muuhai

Сэтгэгдэл бичих