Яармагийн замд яарах аюултай

527-1421220558index2015 оны 1 дүгээр сарын О1-нээс 2015 оны 01 дүгээр сарын 13-ны байдлаар УБ хотын Замын цагдаагийн газрын мэдээлэл шуурхай удирдлага зохицуулалтын хэлтэст нийт дуудлага мэдээ мэдээлэл 3581 хүлээн авснаас зам тээврийн ослын дуудлага 2908 бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 135 гарч 4 хүн нас барж , 150 хүн гэмтсэн. Нас барсан хүний хувьд хоёр том хүн, хоёр хүүхэд байна. Өнөө өглөө буюу Хан уул дүүргийн нутаг Яармагийн замд өглөөний 08 цагийн үед 60-70 орчим насны эрэгтэй хүн авто машинд дайрагдаж амь насаа алдсан хэрэг гарсан.

Өнгөрсөн онд гэхэд Яармаг, Нисэхийн зам дээр зам тээврийн ослын улмаас 20 хүн амь насаа алдаж байсан. Нисэх, Яармагийн замд замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар нь хурд хэтрүүлдэг, улаан гэрлээр ордог зөрчлийг их гаргадаг бол явган зорчигчид нь ойртон ирсэн тээврийн хэрэгслийн урдуур гүйх, гарц гарамгүй хэсгээр зам хөндлөн гарч яваад амь нас эрүүл мэндээрээ хохироод байна. Иймд замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэд хууль дүрмээ баримтлан бие биендээ хүндэтгэлтэй хандах, жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой явах, явган зорчигчид гарцын тэмдэг тэмдэглэлтэй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлж анхаарал болгоомжтой, аюулгүй байдлаа хангаж оролцохыг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.


URL:

Сэтгэгдэл бичих