Шинэ содон өнгө төрхөөр дүүрэн “Оргилуун дарс”

600

Өнгөрсөн оныг УДБЭТ-ын жүжигчид Х.Алтангэрэлийн бичиж, Э.Эрдэнэжаргалын дэглэн найруулсан “Төгсгөлгүй” балетийг шинээр үзэгч олондоо хүргэн толилуулсан том амжилтаар үдсэн билээ.

УДБЭТ-ын ажлын төлөвлөгөө бүтэн жилээр гардаг. Тэгвэл тэд ирэх оны эхний гурван сард ямар ямар уран бүтээлийг үзэгчдийн хүртээл болгохоо зарлалаа. Үзэгчдийн таашаалд нийцсэн дэлхийн сонгодог олон уран бүтээлээс гадна И.Штраусын “Оргилуун дарс” балетийг Дэлхийн балетын оддыг төрүүлэгч Д.Дашлхагвын найруулгаар УДБЭТ-ын тайзнаа энэ сард шинээр амилуулах гэнэ.

Хоёрдугаар сард Их театрт дуулсан Монголын дуучид ДБЭТ-ын тайзнаа тоглолтоо хийхээр төлөвлөжээ. Мөн хоёр дугаар сард Х.Алтангэрэлийн “Төгсгөлгүй” танго балет дахин тоглогдохоос гадна домогт “Хунт нуур”, “Учиртай гурван толгой” ч үзэгчдийн хүртээл болох юм байна. Харин ирэх гурвдугаар сард хуваарьт тоглолтуудаас гадна “Тэнгэрлэг бүсгүй танаа”, “Балетийн үдэш” хэмээх хүндэтгэлийн томоохон тоглолтууд болох аж.

Түүнчлэн “Хүмүүс УДБЭТ-т орж ирэхдээ балет, дуурь үзэж хөгжим сонсохоос гадна сэтгэлээ жаргаах гэж ирдэг болоосой гэж хүсдэг. Тиймээс ч үүдэнд хөгжимчид тоглож, дуурийн дуучид дуулж байх болно, хоёр давхарт гарахад цэнгээнт бүжгийн хамтлагийнхан угтана. Та хүсвэл тэдэнтэй бүжиглэж болно” хэмээн найруулагч Д.Дашлхагва хэлж байгаа юм.

fact.mn

А.Билгээ


URL:

Сэтгэгдэл бичих