Хөлбөмбөгийн шар мэдээнүүд

uls_54b9de03db695_1- Челси болон Атлетико Мадрид клубууд Интерийн довтлогч Мауро Икардигийн араас хөөцөлдөж эхэлцгээсэн байна./Gazzetta dello Sport/

- Германы Хамбург клуб Челсигийн М.Салахыг улирал дуустал зээлээр авахаар санаархаж байна./Hamburger Abendblatt/

-  Ливерпүүл клуб Алекс Сонгийг авахын төлөө Вестхамтай өрсөлдөж эхэлсэн байна./talkSPORT/

- Манчестер Юнайтед клуб Н.Клаяне, К.Строотман, М.Хуммелс нарын төлөө 150сая фунтийг зарцуулхад бэлэн гэнэ./Daily Mirror/

- Италийн Ювентус болон Рома клубууд Колумб довтлогч Р.Фалкаог анхааралтай ажиглаж байгаа аж./Daily Star/

- Атлетико Мадрид клубын дасгалжуулагч Д.Симоне багийн түлхүүр тоглогчдын нэг Марио Суарезийг зарахыг хүсэхгүй байгаа боловч клуб аль хэдийн Интер милантай хэлэлцээд эхэлжээ./AS/

-Луйс ван Гааль дасгалжуулагч залуу тоглолгч А.Янузайг хаашаа ч явуулахгүй гэлээ./A Bola/

- Реал Соседадийн менежер Д.Мойес багтаа Бөрнлигийн довлогч Давид Ингсийг харахыг хүсэж байгаа гэнэ. 22 настай тоглогчийн гэрээ энэ зун дуусана./The Independent/

- Ж.Моуриньо хуучин багаасаа Р.Варане болон Хесе нарыг багтаа тоголуулахыг хүсэж байгаа аж. Челси тэдний төлөө 45сая евро гаргана гэнэ./Daily Express/

- Манчестер Юнайтед клуб ПСЖ-н хамгаалагч Маркүиносыг урвуулхаар ярилцаж эхэлсэн байна./Metro/

- Дортмундын од Марко Роесыг Реал Мадридад очих нь тодорхой түүнийг энэ зун 5 жилийн гэрээ хийнэ гэсэн мэдээлэл гарсан боловч Дортмундын захирал Х.Вацке: “Энэ бол худлаа мэдээлэл” гэсэн бол, Түүний Агент: “Марко Роес Реал Мадридтай нэгдээгүй. Шал утгагүй юм” гэжээ./ESPN.com/


URL:

Сэтгэгдэл бичих