Хамтлагаа тараасан гэх “Киви” хамтлагийн бүсгүйчүүд кинонд тоглож эхэллээ

1e29c98d67fdb12big4815151722015-01-10-12-06[www.urlag.mn]Тун удахгүй нээлтээ хийх  “Хамтран амьдрагч” уран сайхны кино ирэх сард үзэгчдэдээ хүрнэ. Энэхүү киноны зохиолчоор Х.Болор-Эрдэнэ, найруулагчаар Ч.Ганзориг, продюсероор Д.Хүрэлхүү ажилласан бөгөөд та бидний сайн мэдэх жүжигчин Л.Баттулга, Г.Ундармаа, О.Дөлгөөн, О.Цэнгэл зэрэг авьяаслаг уран бүтээлчид гол дүрд тоглосон байна. Мөн “Киви” хамтлагийн дуучин Б.Намуунаа энэхүү кинонд туслах дүр бүтээсэн байна.   Өдгөө зураг авалт нь дууссан энэхүү кино тун удахгүй дэлгэцэнд гарах бөгөөд Б.Намуунаа чухам ямар дүрд тоглосноо нууцалж буй. Юутай ч, олны танил мисс, загвар өмсөгч, дуучин бүсгүйчүүд кино урлагт “шимтэж” байгаа энэ цагт Б.Намуунаа ч бас кинонд дүрээ мөнхлөөд авлаа. Юутай ч гэрээгээ зөрчин хамтлагийн ахлагч болох Ука  хүүхэд гаргасан учраас хамтлаг нь тарсан гэх цуу яриа гараад байгаа “Киви”  хамтлагийнхан дахин уран бүтээл хийхгүй гэдэг нь ортой ч байж болох юм.
С.Гүнжээ
agshin.mn

URL:

Нэр: nlmfg Огноо: 20 January 2015

одоо ч залхуу хүн л кинонд тоглохгүй байх шиг

Сэтгэгдэл бичих