Дуучин Баясгаланг Жавхлан одоо хүртэл дарамталдаг

Т. Баясгаланг зөвхөн дуучин гэдгээр бус шанз тоглон найгаж ганхаад, донжтой нь аргагүй дуу аялан гэгэлзэхэд нь захын эр хүний цөс хөөрч, эртний хүрээ хүүхэн эдүгээ өмнө нь суугаад намжирдахыг үзэх мэт баясдаг.  Түүний энэ аягийг бүсгүйн заяаны, цаашлаад дууч эмэгтэйн адтай арга хэмээн жөтөөрхөх юм билээ. Гэвч Баясгалан өдгөө төрийн түшээгийн эхнэр болж журамт гэргий, ачлалт ээж бас бизнесмен эмэгтэй болоод дуун ертөнцдөө ч гавьтай юм хийлгүй нам жим амьдарч байгаа билээ. “Сайн юманд садаа мундахгүй” гэгчээр түүнийг сандаргадаг зүйл бас байдаг аж. Тэр нь  Баясгалангийн” анхны хайр” гэгдэх Жавхлан. Зохиолын дууны ханхүү одоо ч Баясгалан руу утас цохин “хүрээд ир” хэмээн элдвээр дарамталдаг гэнэ. Энэ байдал нэг бус удаа давтагдсан бөгөөд даварсан Жавхлангаас залхсан УИХ-ын гишүүн нөхөр нь дуучин Жавхлантай ярьж “эхнэрийг минь тайван байлгаач” хэмээн гуйсан гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих