“Цагаан-Уул” наадмын бичгийн шалгаруулалт эхэллээ

10942856_831022483606429_1062295876_n

Хайрын өнө мөнхийн билэгдэл цагаан уул  цэцгээр нэрлэгдэж,  уран  үгсээр наадагч залуусын  хүсэн  хүлээдэг  наадмын нэг бол яалтчгүй  “Цагаан уул” хайрын  шүлгийн  наадам.   Энэхүү  наадмыг  Монголын Залуучуудын Холбооноос  жил  бүр  уламжлал болгон  зохион  байгуулдаг  бөгөөд энэ жил 17 удаагаа  зохион байгуулах гэж байна. Залуу уран бүтээлчдийг дэмжих, тэдний уран бүтээлийг үнэлж, нийтийн хүртээл болгох, олон нийтэд сурталчлах зорилготой энэхүү наадам нь хайрын шүлэг, хайрын тухай дууны үг шалгаруулах, хайрын богино хэмжээний шүлгэн мессежний уралдаан гэсэн 3 төрлөөр зохион байгуулагдах юм.  Тэгвэл  уг  наадмын  бичгийн  шалгаруулалт  өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд  2015 оны 1-р сарын 21-ээс 2-р сарын 10-ны хооронд оролцогчдын материалыг  хүлээн  авах аж. Орон нутгаас “Цагаан уул – 2015” хайрын шүлгийн наадамд оролцох иргэд бүтээлээ 2-р сарын 8-ны дотор  орон нутаг дахь МЗХ-ны салбараас тодорхойлолт  авч  бүтээлээ  ирүүлэх бол, нийслэл хотод байгаа иргэд бүтээлээ 2-р сарын 10-ны  дотор  МЗХ-ны 204 тоотод бичгээр авчирч өгөх, мөн МЗХ-ны event@myf.mn онлайн хаягаар ирүүлж давхар  явуулах бөгөөд яруу найрагч бүр гурван бүтээлээ ирүүлэх боломжтой аж. Материал  ирүүлэхдээ өөрийн  овог  нэр, утас,  харьяа  сургууль, хаяг, и-мейл, FB хаягийг шүлгийн хамт ирүүлэх гэнэ. Эдгээрийн  аль  нэг  нь  байхгүй  тохиолдолд уг  материалыг  хүлээн  авахгүй  юм  байна.


URL:

Сэтгэгдэл бичих