Хүнээс ч илүү азтай гэрийн тэжээвэр амьтад

Ноход хүртэл тансаг зочид буудалд тухалдаг гэвэл та итгэх үү. Гэрийн тэжээвэр амьтдад арчилгаа, анхаарал халамж зайлшгүй хэрэгтэй. Тэгвэл гэрийн тэжээвэр амьтдад  үйлчилдэг дээд зэрэглэлийн үйлчилгээтэй зочид буудал олон оронд байдаг байна.

90b1cb4f-ccf4-4341-bbc2-c1bd44650b28

Тухайлбал, Лос-Анжелост байдаг “Barkley” буудалд байрлахад хоногийн 200 ам.долларыг амьтандаа зориулж төлдөг гэнэ. Мөн АНУ-ын Саннивейл хотод байрладаг таван одтой “Pooch Hotel” нь дэлхийн хамгийн тансаг тэжээвэр амьтны буудал юм.

 

Энэхүү зочид буудал амьтанд зориулсан спортын төв, шүдний эмчтэй ажээ. Эзэн нь хүсвэл хайртай амьтныхаа шүдийг ч цайруулах үйлчилгээ хийлгэж болдог гэнэ шүү.

 

Харин Сан-Франциско хотод байрлах “Wags” буудалд ихэвчлэн том үүлдрийн нохой байрладаг бөгөөд тэднийг хяналтын камераар хянадаг гэнэ. Цаашлаад иллэг  хийлгэх, хувцас өмсүүлэх, наранд шарах,  тоглуулах  гэх мэт хүнээс дутахгүй олон төрлийн үйлчилгээг гэрийн тэжээвэр амьтад авдаг ажээ.

 

1ddb5ce6-719f-4cff-99cb-9955e6c9151b.jpg

 

Х.Хэрлэн

gereg.mn


URL:

Сэтгэгдэл бичих