Н.Алтанхуягийн“байцаагдах” цаг ирлээ

f0b92a441e624e18bigЕрөнхий сайд асан Н.Алтанхуяг албан ёсоор ажилдаа орж, өчигдөр Төрийн ордонд ирлээ. Ингэснээр тэрбээр бүтэн гурван сарын турш төрийн ажлаас хөндийрснийхөө дараа ийнхүү УИХ-ын гишүүн гэх тодотголтойгоор эргэн ирж байгаа нь энэ. Өөрийнх нь тэргүүлсэн Засгийн газрыг унагасны дараа тэрбээр осолд орж, БНСУ-ыг зориод байсан юм. Тухайн үед түүнийг хүнд бэртсэн гэх мэдээлэл гарч байсан ч өдгөө түүний бие бүрэн эдгэрсэн бололтой. Харин одоо тэрбээр“Байцаалтад” орох нь тодорхой. Учир нь энэ цаг үед УИХ төсвийн тодотголыг ид хэлэлцэж байгаа бөгөөд улсын өрийн хэмжээ хуулийн хязгаараас давсан асуудал олны анхаарлаас холдоогүй байна. Өөрөөр хэлбэл, түүний тэргүүлсэн Засгийн газар огцрох хүртлээ“Улсын өр хуулийн хүрээнд байгаа. Бүх зүйл сайн байна” гэсээр ирсэн. Гэтэл шинэ Засгийн газар байгуулагдаж, МАН Сангийн яамыг тэргүүлэх болсноор төсөв хөрөнгөтэй холбоотой бүх тоон мэдээлэл ил болоод байгаа. Харин энэ үеэр нэгэн ноцтой асуудал үүссэн нь улсын өрийн хэмжээ ДНБ-ий40 хувиас хэтрэхгүй байна гэсэн хуулийн заалт хэдийнэ зөрчигдсөн бөгөөд өдгөө60 хувьд дөхсөн байсан нь ил болсон. Үүнтэй холбоотойгоор МАН-аас өрийн хязгаар хэрхэн, ямар замаар хуулийн босго давсныг тодруулж, холбогдох хүмүүст хариуцлага тооцох ажлын хэсгийг байгуулаад байгаа. Товчхондоо, хэргийн эзнээр тухайн үеийн Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нараас гадна Гүйцэтгэх засаглалыг тэргүүлж байсан Н.Алтанхуяг нар тодроод байгаа. Угаас үүнээс ч өөр гарцгүй. Улсын төсөв хөрөнгөтэй холбоотой бүх мэдээлэл дээрх гурван даргаас далдуур өрнөх учиргүй. Хэрвээ тэд өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүдэд төдийгүй ард түмэнд худлаа мэдээлэл өгч байсан бол хуулийн хариуцлага хүлээх учиртай. Ямартай ч экс Ерөнхйи сайд энэ бүх асуултад хариулт өгч, олон нийтэд “байцаагдах” цаг ирлээ.
unen.mn

URL:

Нэр: Anonymous Огноо: 26 January 2015

УИХ-ын бух гишууд еренхийлегч, тер засгийн газрын бух албан тушаалтангуудыг бугдийг байцаах хэрэгтэй. Бугдийг хоморголж байцаах хэрэгтэй. Алтанхуягаас емнех бас бух еренхий сайд, уе уеийн еренхийлегч, УИХ- ын бух гишууд 1996-2015. онуудад юу бутээж энэ улсад юу хийж цаг енгереегеед улс эх орныг енеедер газар нутгаа бараг худалдах хэмжээнд хургэж, харийн хужаа нарын эрх ашгийн телее МУ- ын хилээр 8 нарийн темер зам тавиулав. Буруутай бух эздийг олж улсыг хохиролгуй болго. Давын емне гадаадад алдчихгуй бол шоронд хийгээд нэмэргуй болуу?, УИХ- ын ямар, ямар гишууд юу гэж нарийн темер замыг Хужаа нарт ашиглуулах, МУ-ын иргэдэд газар хувьчлах, газрыг гадаадынханд ашиглуулах, Оюу ба бусад уул уурхайн гэрээг хэн толгойлж хийсэн, Тев аймгийн газрын баялагийг яахаараа терийн шуух ухах эрхийг хэний зевшеерелтей олгосон болох зэргээр шуурхай шалгаж илруулж хамгийн туруунд улсыг хохиролгуй болгож, хууль бусаар олсон бух орлогыг улсын санд оруулаачээ. Хураасан бух херенгее гадаадад гаргаад дууссан юм бишуу??. Еренхий сайд, еренхийлегч байсан бух иргэдтэй хариуцлага тооцох цаг ирсэн шуу ард тумээн.

Нэр: Зочин Огноо: 26 January 2015

Уе уеийн еренхий сайдууд уучлалт гуйсанаар бух хохирол цайрах юмуу???, Терийн ордонд ажиллаж байгаа бух иргэдийг солих хэрэгтэй. Еренхийлегчеес аваад энэ их хурлыг тараах нь чухал. Еренхийлегч сайн хумиж бурууг дор дор нь затуу шийтгээд явсан бол енеедрийн хэмжээнд хурэхгуй байсан. БГД гэхэд С. Эрдэнэ хувийн дуургээ болгоод хувийн амралтандаа иргэдийг баоаг унэ телбергуйгээр хуурч уй олноор нь амруулж, сонгуулийн хар пиараа хийж, бух л ах дхуу амраг садан найз нехдее цуглуулсан байхад засаг дарга нэртжй Д. Оросоо Эрдэнийн ая талыг засач едер хоног енгерееж байгаа. За тэр шудрага ес, ард тумнээ гэсэн ариун уйлс чинь энуу?????????, Ардчилал гэж юм огт байхгуй, ард тумний толгойгоор битгий тоглоод бай. Ардчилал гэдэг хий хоосон элий балай нэр хэрэглэж та нар МУ- ын еренхийлегчеес эхлээд бух л албан тушаалд хандиваар очлоо. Энэ улс оронд юу гийгуулэв.Гай тарьж, ард тумнийг зовоож байна.

Нэр: Anonymous Огноо: 1 February 2015

Еренхийлегч, Улсын их хурал, Засгийн газарт хариуцлагатай
Ажил хийдэг бух хунтэй хариуцлага тооцох хэрэгтэй.

Сэтгэгдэл бичих