Ядуурсан засаг эртний Хүннүгийн булшнуудыг ухаж үнэт эдлэп хайхаар шийдлээ гэж үү?

93333333333333Засаг төр ядуурчихлаа хэмээн сандарч тэвдэн, эх хүүхдийн мөнгийг хүртэл хасахаар бажгадаж байгаа. Харин ард иргэд тэрхүү ядуурах шалтгаанд нь ямар ч хамаагүй учраас гайхаш нь тасарч, толгой сэгсрэн бухимдаж суугаа юм. Сүүлийн үед нэгэн хачирхалтай сураг дуулдах болсон нь мөнгөний эрэлд хатсан засгийн газар нийтийн тооллын өмнөх III-I зууны үеийн Хүннү гүрний хаад язгууртанд хамаарах 120 орчим томоохон булш хиргисүүрийг төрөөс мөнгө гарган ухаж, доторхи олдворыг нь дэлхийн зах зээлд гаргаж, худалдаалан хэдэн ногоон олохоор болсон юм байх.

Улс орны эдийн засаг хүндэрсэн үед төр засгийн тэргүүн нарт манай зарим нэртэй археологич нар зөвлөгөө өгсөн бөгөөд эртний Хүннүгийн булшнаас ухаж гаргасан нэг шавар домбо л гэхэд дэлхийн зах зээлийн үнэлгээ нь гурван сая орчим доллар болдог бөгөөд Хүннүгийн хаад цул алтыг эрхэмлэдэг байсан болохоор тэдгээрийн булш хиргисүүрийг ухвал хэдэн зуун саяар үнэлэгдэх ховор дурсгалт зүйлс гарч ирж болзошгүй хэмээн дуулгасан сурагтай. Хэрвээ энэ үнэн бол, үнэхээр манай улс эцэг өвгөдийнхөө булшийг ухахдаа тултлаа ядарч туйлдчихаад байгаа бололтой. Мөн энэ яриаг өөдрөгөөр хүлээн авч, Хүннүгийн   булш бунхныг ухах гэж байгаа ч юм биш, харин төрөөс манай тоололын өмнөх бүхий л хиргисүүрийг улсын хамгаалалтанд авч бүртгэн тоолох арга хэмжээг эхлүүлсэн нь ийнхүү хардагдаж байж болзошгүй гэх хүмүүс ч байна. Юутай ч, бид чинь алт эрдэнэсээр баялаг, арвин түүх өвтэй, агуу өвгөдийнхөө алтан ясыг булсан өөрийн газар шороон дээрээ л сууж байгаа шүү гэдгийг л энэхүү цуудам яриа гэрчилж байгаа билээ.

 

 

НОЦТОЙ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.