“Дакар Ралли 2015” уралдааны тамирчид маргааш эх орондоо ирнэ

61371

“Дакар Ралли 2015” уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцсон тамирчид нэгдүгээр сарын 24 буюу маргааш эх орондоо ирнэ. Энэ жил мотоциклийн төрөлд Доктор авто сүлжээний тамирчин, ОУХМ Д.Болдбаатар, Ч.Анар, автомашины төрөлд Олон улсын хэмжээний мастер Н.Лхамаа, Ө.Бямбадэлгэр, Б.Сүрэндорж нарын экипаж, Унгарын багийн чиглүүлэгчээр Б.Бямбацогт, Д.Жаргалсайхан зэрэг долоон тамирчин Дакарт тус тус оролцсон.

2015 оны Дакар уралдаанд 420 техник хэрэгсэл бүртгэгдэж гараанаас гарсан бөгөөд 13 өдрийн туршид явагдсан уралдааны хүнд сорилтод 216 нь барианд оржээ.


URL:

Сэтгэгдэл бичих