Сэрэмжлүүлэг: Согтуу эмэгтэй жолооч осол гаргаж, нэг хүн нас барлаа

9992015-1-22 ноос 23-ны шилжих шөнийн 01:00 орчим Баянгол дүүргийн нутаг Нарны зам, жаст ойл клонкийн урд замд Т.Приус маркийн автомашины жолооч эмэгтэй С нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад замын хашлага давж гэрлийн төмөр шон мөргөж тухайн автомашин дотор хамт зорчиж явсан 30 настай иргэн эрэгтэй Х нь нас барсан ноцтой зам тээврийн осол гарсан байна. Иймд жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол автомашин жолоодохгүй байх, өөрийн болон зорчигчийн хамгаалах бүсийг зүүлгэж хөдөлгөөнд оролцож байхыг анхааруулж байна. Бид бүгд л замын хөдөлгөөнд оролцогч болдог тиймээс эхлээд маргааштай уулзах уу, эсвэл өөр зүйлтэй уулзах уу гэдгээ хэн ч таамаглан мэдэх боломжгүй байдаг. Тиймээс л энэ бүхнээс урьдчилан сэргийлэх ганцхан боломж бол та бүхэн замын хөдөлгөөний дүрмийн заалтаа мөрдөх явдал л юм.


URL:

Сэтгэгдэл бичих