Дэлхийн аварга DJ TRENTINO Монголд

10949984_842225302482851_2017901728_nДэлхийн хөгжимд дуртай залуусын дунд Trentino нэрээр танил болсон DJ Trenton Rosenbaum тун удахгүй Монголд ирэх гэж байна. Тэрбээр 2013 онд “Redbull”-ээс зохион байгуулдаг “Thre3style” нэртэй DJ нарын дэлхийн хэмжээний томоохон тэмцээнд оролцож түрүүлэхийн зэрэгцээ 2013 оны Дэлхийн аврага цолыг хүртсэн.
Үүний дараагаар Чикаго хотын “Chicago Suntimes” сэтгүүлээс түүнийг Чикаго хотын номер нэг DJ хэмээн өргөмжилжээ. Trentino өөрийн сонирхлоо хөгжүүлэн 10 гаруй жил DJ урлагаар хичээллэж ажиллаж байгаа бөгөөд ур чадвараа ч гэсэн сайн хөгжүүлсэн нь түүний өнөөгийн энэ алдар нэрд  хүрэхэд нөлөөлжээ.

Тэрээр энэ сарын 27-нд Монголд ирэх юм байна. Түүний Монголд ирэх болсон шалтгаан нь “Chicago Club”-тэй холбоотой аж. Учир нь тус клубын нээлт тун удахгүй болох бөгөөд уг клубын нээлтэнд DJ Trenton Rosenbaum оролцож хөгжмийн гайхамшигт хэмнэлээр Монгол залуусын цөсийг хөөргөх гэнэ. “Chicago Club” ч шоу ертөнцөд хувьсгал хийж чадахаар, гадаадад шоудаж байгаа мэт сэтгэгдэл төрөхөөр шинэчилсэн засвар хийсэн байна. Дизайн, хөгжим тоног төхөөрөмж, гэрэлтүүлэг гээд л бүхий л зүйлээрээ бусад club-уудаас ялгарч, Монголын шоу ертөнцөд нэг нэрийн хуудас нь болох бизээ.


URL:

Сэтгэгдэл бичих