Монгол хүн , адгуус хоёрын аль нь үнэтэй вэ. . .

Хүчит бөхчүүд нь барилдаж, хурдан морьд нь уралдаж , эрхий мэргэн харваачид нь сум тавьж дэнж хотойтол  наадлаа .  Наадмын хол ойрын содон мэдээ чих дэлсэхэд  сэтгэлд жихүүдэс айдас харуусал гуниг сүлэлдлээ. Учир нь . . . Дөрвөн хөлтэй адгуус  Монголд 500 мянган ам доллар хүрлээ.Тодруулбал Мон Уран-ны Б.Наранхүү өнөө жилийн наадмын түрүү азаргыг  500 мянган ам доллараар худалдан авчээ.

Тэгвэл онгой байдлын албан хаагчид гал уснаас амьд хүн аварсныхаа төлөө 10500 төгрөг авдаг.

Иймд бид ямар нийгмийг буй болгож бүтээж байна вэ . Иргэн баян бол улс баян болно  гэдэг ч хэнийг баян болговол улс баян болох вэ гэдгийг ухаарах  цаг нэгэнт болжээ.

Д.Даваажав


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих