Туул голын мөсөнд цөмөрсөн машиныг татаж гаргав

527-1422244663d7fba9e2b9691c52e0e0302097f619d7_LОБЕГ-аас голын мөс цөмрөх аюултай байгааг анхааруулсаар байтал машинаа мөсөнд хавчуулсан хэрэг гарлаа. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дахь Туул голын мөсөн дээгүүр зорчиж явсан иргэн Н-ийн 48-35 ДАА улсын дугаартай “Хьюндай Аксент” загварын суудлын автомашин  цөмөрсөн мөсөнд суусан тухай мэдээллийг өчигдөр өдрийн 15:42 цагт хүлээн авчээ.   Нийслэлийн ОБГ-ын Аврах ангийн зургаан  албан хаагч, нэг автомашинтайгаар ажиллан голд цөмөрсөн автомашиныг уснаас татан гаргав.

Ж.Батсайхан

Эх сурвлаж: “Монцамэ” агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих