Цэргийн албан хаагчийн тэтгэврийн зөрүүг арилгана

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль өнгөрсөн оны долдугаар сарын 8-нд батлагдсан батлагдахаас өмнө цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийг хуульд заасан хувь, хэмжээгээр шинэчлэн тогтоохыг дэмжиж УИХ-д өргөн барихаар болов.

Хуулинд цэргийн албан хаасны тэтгэврийг тэтгэвэр тогтоолгогчийн сарын дундач цалин хөлсний 60 хувиар тогтооно гэснийг 80 хувь, хуульд заасан хугацаанаас илүү алба хаасан жил тутамд тэтгэвэр тогтоолгосон дундач цалин хөлснөөс нэг хувиар бодож нэмэгдэл олгоно гэснийг 1.5 хувиар гэж өөрчилсөн юм.

Төсөл батлагдвал цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон 12733 иргэн нэмэгдэл авах бөгөөд үүнд жилд 8.4 тэрбум төгрөг шаардагдах тооцоо гарчээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих