Хүйтний улиралд автозам нөхөх боломжтой боллоо

p19cs3snkb12qn1cek1g8r1cli13jj1

DOOSAN компанид үйлдвэрлэгдсэн G40 загварын асфальт халаагч, боловсруулагч төхөөрөмжийг нэвтрүүлэхээс өмнө автозамын нөхөөсийг зөвхөн дулааны улиралд хүн хүч, техникийн өргөн бүрэлдэхүүнтэйгээр гүйцэтгэдэг байлаа. Харин энэхүү төхөөрөмж нь хүйтний улиралд  -10-20 градусын температурт ажилладаг нь автозам нөхөх ажлыг улирал харгалзахгүй хийх боломжийг бий болгож байна. Ингэснээр автозам дахь эвдрэл гэмтэл, үүссэн нүхийг нөхөж арчлах ажлыг цаг алдалгүй хэвийн явуулах нөхцөл бүрдэж байгаагаас гадна хуучин асфальтбетоныг эргүүлэн ашиглаж болдогоороо давуу талтай юм. Мөн G40 загварын асфальт халаагч, боловсруулагч төхөөрөмж нь нэг удаа 2м2 талбайд нөхөөс хийх боломжтой бөгөөд хуучин технологитой харьцуулахад ажиллагаа бага, хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн, бүтээмж өндөр, техник тоног төхөөрөмжийн хувьд ч хэмнэлт бий болгож байгаагаараа давуу талтай төхөөрөмж юм. Одоогоор “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ Баруун, Зүүн салбарын үйл ажиллагаанд тус бүр нэг нэгийг ашиглаж эхлээд байна гэж Улаанбаатар хотын “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ мэдээллээ.

p19cs3snkc1b9gdtl17rf11itpl33

p19cs3snkb4gt17vi1bq2tfg14ka2


URL:

Сэтгэгдэл бичих