Уитни Хьюстоны охин ванн дотроо амиа алдахаа шахжээ

20150202011753Нэрт дуучин Уитни Хьюстоны охин Бобби Кристина Брауныг гэрийнхээ ванн дотроо ухаан алдсан байдалтай хэвтэж байхад нь түүний нөхөр Ник Гордон найзынхаа хамт өчигдөр өглөө илрүүлжээ. Эмнэлэгт яаралтай хүргэгдсэн тэрээр одоогоор ухаан ороогүй бөгөөд эмч нар тархи нь хавдсан гэхээс илүү зүйл хэлэхгүй байгаа аж. Юуны учраас ийм байдалд орсныг шинжилж эхэлсэн бөгөөд цагдаа нар хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Энд тэмдэглэхэд, гурван жилийн өмнө буюу 2012 оны хоёрдугаар сарын 11-нд түүний ээж Уитни Хьюстон Беверли-Хиллсийн нэгэн зочид буудлын өрөөний ванн дотор живж үхсэн байдалтайгаар олдсон билээ.

agshin.mn


URL:

Сэтгэгдэл бичих