ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН 90 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН “БАХАРХАН ДУУРСАГДАХ ДАШБАЛБАР НУТАГ МИНЬ” СУМ СУРТАЛЧИЛАХ ӨДӨРЛӨГ БОЛНО

10961873_804292982976018_371782154_n

Дорнод аймгийн Дашбалбар сумын 90 жилийн ойд зориулсан “Бахархан дуурсагдах Дашбалбар нутаг минь” сум сурталчилах өдөрлөг болох гэж байгаа билээ. Сум сурталчилах арга хэмжээний хүрээнд Ардын зураач Гэлэгийн Одонгийн уран бүтээлийн ганцхан хувь байдаг эх загвар, зохиомж болон усан, тосон судалбар, хар зураг гэсэн ховор нандин бүтээлүүдээр нь2015.02.02 – 2015.02.05 хүртэл“Вест” галлерейд дэлгэн үзүүлж түмэн олны мэлмийд толилуулах гэж байна.

Мөн2015-02-07 нд Монгол бөхийн өргөөнд“Улзын цэнхэр аялгуу” хүндэтгэлийн тоглолтонд Дашбалбар сумаас төрөн гарсан урлаг соёлын олон алдартнууд оролцоно.  Уг тоглолтондОХУ-ын Буриад улсын гавьяат зүтгэлтэн, доктор профессор Г.Батцэрэн, МУСТА Д.Бямбажав, МУСТА Ж.Чингис, МУСТА Ч.Өлзийдэлгэр, МУСТА Л.Ганболд, МУСТА Л.Эрдэнэтулга, МУСТА А.Амаржаргал, МУСТА Ц.Одсүрэн, Дорнод аймгын Хөгжимт Драмын Театрын  гоцлол дуучинБ.Гэрэлт-Од, Дорнод аймгын Хөгжимт Драмын Театрын  гоцлол дуучин“Гэгээн муза” шилдэг эмэгтэй дүрийн шагналт Б.Ариунчимэг, “Алтаргана-2006” наадмийн мөнгөн медальт, язгуур урлагийн улсын их наадмын хүрэл медальт, аймгын ардын дуу болон уртын дуу дуулаачдын тэргүүн байрын шагналтБ. Мөнхтулга,  Монгол Улсын Тэргүүний Ардын авьяастанЦ.Чимэджав, Монгол Улсын Тэргүүний Ардын авьяастанБ.Нарантуяа, Монгол Улсын Тэргүүний Ардын авьяастанБ.Аззаяа, Ардын авьяастан М.Мөнхбат, ДуучинБ.Бат-Ууган зэрэг дуучид болон бүжгийн  Жанжин клубын бүжгийн хамтлаг, “Улаалзай” хамтлаг, “Дорнын солонго” хамтлаг Л.Эрдэнэбаярын гоцлол бүжигүүд тавигдах юм.

Энэхүү тоглолтын үеэр Дашбалбар сумын аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн гар урлал, бэлэг дурсгал, брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа явагдана.

Уг хүндэтгэлийн тоглолтын дараа Монгол улсын начин Даваагийн Дамбадондогийн нэрэмжит аймаг цэргийн цолтой бөхийн барилдаан болох юм байна.

 

Магнай


URL:

Сэтгэгдэл бичих