МОНГОЛЫН ТӨР “УХААЖИЖ”, ЕРӨНХИЙ САЙД НЬ “МЭРГЭН” БОЛЖЭЭ!

teneg asuultЕрөнхий сайд нэрэндээ жулдсан, “ерөнхий саад” Сайханбалаг гэж нөхөр томоохон ордуудаа “хөдөлгөж” “хямрал”-аас гарах уу, эсвэл зардал, хэрэглээгээ танаж гарах уу гэдгээ мэдэхээ байгаад, толгой нь эргэхдээ гэв гэнэт асуучих “ард түмэн”-тэйгээ санасан нь “мартсанаас мал мэнд үү?” гэдэг шиг юм болж байна. Эдгээр хулгайч нар хэзээ ийм их соёлтой, ард түмнээ хүндэлдэг, сонсдог, ард түмнээсээ асуудаг болчихоо вэ?!

Тэгээд асуух “ард түмэн” нь эдийн засагч Н.Дашзэвэг, Дэ Факто Жаргалсайхан, бас бус мөрөөдлийн багийнхан, жиргээчид, фэйсбүүкчид юм байх. Тэгээд давхардсан тоогоор үсрээд л 60 мянган хүний саналыг авсан болоод түүгээр “бүх ард түмнээс саналыг нь асууж, “ЗӨВШӨӨРӨЛ АВСАН” гэж өөрийнх нь хэлдэгээр мань мэтийн “хуурамч эх оронч царайлсан, популистууд”-ын амыг таглаад хүссэнээрээ тонгочих бололтойдог. Ийм доромжлол, эрээ цээргүй авирлал гэж байх уу, та минь ээ?! Энэ молигонд нь бүү хууртаарай, хүмүүс ээ! Хамгийг хуу хамж дууссаны дараа наадуул чинь”-Та нараас асуусан биз дээ? Хэн та нарыг баялагаа зар гэж тулгасан юм? Өөрсдөө л зөвшөөрөө биз дээ? Одоо өнгөрсөн” гэж хэлэх гэж байгаа юм.

Тийм л сүрхий юм бол, ерөнхий сайданцар минь чи орон даяар, БҮХ АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА явуулаад сонгуулийн насанд хүрсэн бүх иргэнийхээ үгийг сонсож, санал, зөвшөөрлийг нь аваач! Чи ч чадахгүй л дээ! Эрх мэдэл, төрийн машин гарт чинь байгаа ч гэлээ чамд бүх ард нийтийн санал асуулгыг үнэн зөв, булхай, бузаргүй явуулах хүсэл зориг, сэтгэл зүрх угаасаа байхгүй юм чинь! Та нар түмнийг хуурч, төрөө гутааж, “Сонго-Уйл”-ын бузар, хар хайрцагаа л ашиглаж, ээлжит луйвараа хийж, тархи угаана биз. Чадах юм чинь ердөө л энэ. Та нарын 25 жилийн турш, энэ мөрөөрөө ард түмнийг хуурч хулхидаж, худал амлан хошгоруулж, ар хударгаар нь улс орноо зарж идсээр, эсэргүүцэн тэмцсэн нэг хэсгийг нь барьж хорьж, тэрслүү нэгнийх нь амийг хороосоор ирсэн цуст мөр чинь дурайж, гутамшигт нэр чинь одоо нэгэнт хусавч арилахгүй болжээ. “Сайханбалаг”-аа чи үхвэл таарна! Зүгээр тайван суугаад ном бичье гэхээр заавал сэлэм бариулах гээд байвал цавчуулах толгойгоо ганзагалаад над дээр хүрээд ир. Чамайг би ирүүлд дуудаж байна. Нэг үхэхээс, хоёр үхэхгүй шүү!

Л.Мөнхтөр

Салхит хот* 2015 оны 1 сарын 31

https://www.facebook.com/video.php?v=1138711979476552

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.