“Ч.Сайханбилэгийн цаад санаа юу болохыг гайхаж байна”

80895039602303f3089e3428c72d8fdcУИХ дахь бие даагчдын бүлэг долоо хоног бүрийн даваа гаригт цаг үеийн асуудлаар мэдээлэл хийдэг.  Өөрөөр хэлбэл долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулган, байнгын хороодоор хэлэлцэх асуудлын талаар ярилцаж байр сууриа нэгтгэдэг юм.  Тэгвэл тэд энэ удаагийн хурлаараа Тавантолгойн асуудлыг илүүтэй хөндөж ярьсан байна.  Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Ажил хийх биш томилгоо хийсээр маш их цаг алдаж байна. Энэ долоо хоногт л гэхэд УИХ-ын дэд хорооны дарга нарын томилгоог хийнэ. Томилгоо сум, баг, хороонд үргэлжилсээр сонгуультай  золгох нь. Дээрээс нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн  иргэдийн гар утсаар авч буй санал асуулга гэгчийн цаад утга санаа нь юу болохыг гайхаж байна. Өлсөх үү, Оюутолгойг хөдөлгөх үү сонго гэж тулгаж байна. Уг нь Оюутолгой хэдийнэ хөдөлчихсөн, 2014 онд хоёр их наяд төгрөгийн борлуулалт хийсэн, 2015 онд  гурван их наяд төгрөгийн  борлуулалт хийнэ. Гурван их наяд гэдэг бол Монгол Улсын төсвийн 70 хувь. Ингээд Оюутолгой хэдийнэ эхэлчихээд байхад хөдөлгөх үү гэж асууж байгаа нь ойлгомжгүй байна. Миний сонссоноор Риотинтог гаднын нэг компани худалдаж авахаар хэлэлцээ хийж байгаа. Харин Риотинтогийн 19 хувийг эзэмшдэг “Чанелко”  зөвшөөрөхгүй байгаа юм. Энэ хэлэлцээр ирэх 4-р сард дуусах ёстой. Үүнтэй холбоотойгоор л ард иргэдээс Оюутолгойг хөдөлгөх үү, өлсөх үү гэдэг сонголт асууж байна” гэж онцолсон.  Түүнчлэн энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх  “Урт нэртэй” хуулийн дагаж мөрдөх журмын өөрчлөлтөөр энэ хуулийг алга болгох санаархал явж байгаа тул Төрийн ордноос гарч, тэмцэлд нэгдэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн юм.
unen.mn

URL:

Сэтгэгдэл бичих