“Туушин” зочид буудалд гал гарчээ

tuushinӨнөө өглөө 10 цаг 13 минутанд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах “Туушин” зочид буудлын үзелийн өрөөнд гал гарч байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу Аврах гал унтраах 10 дугаар ангийн  гал унтраах 1,2 дугаар тасаг ажиллаж гал түймрийг унтраасан ажээ. Улмаар гал түймрийн улмаас утаажилт ихтэй байсан тул зочид буудлын дээд давхаруудад байсан иргэд, зочдын аюулгүй газарт гаргаж амь биеийг нь авран хамгаалсан байна.

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.