Марк дугаар нь тодорхойгүй машинаар хүн мөргөөд зугтжээ

osol_QsOCJi42015 оны 2 дугаар сарын 02-ны өдөр   Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр  нийт дуудлага мэдээ мэдээлэл 373 хүлээн авснаас зам тээврийн ослын  300 дуудлага бүртгэгдсэн байна.  Үүнээс ХАБАЖЭГХэрэг 12  гарч  12  хүн хүнд хөнгөн гэмтсэн байна.   Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож осолд холбогдсон тохиолдолд  7 бүртгэгдсннээс   жолооч 5, явган зорчигч 2 байна.  Зам тээврийн осолд 4 хүүхэд өртсөн үүнээс сургуулийн өмнөх насны 1, сургуулийн насны 3 хүүхэд байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 76 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Тухайлбал: СХД-ийн нутаг эргэдэг уулзварт марк дугаар тодорхойгой авто машины жолооч нь явган зорчигч Б-г мөргөж гэмтээгээд ослын газрын орхиж явсан хэргийг шалгаж байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил, осол  буурахгүй байна.  Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  тээврийн хэрэгсэл  жолоодохгүй байх, зам тээврийн ноцтой осол хэргүүд нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсноос болж  үйлдэгдэж байгаа талаар иргэд олон нийтэд мэдээ мэдээлэл сэрэмжлүүлгийг тогтмол Цагдаагийн байгууллагаас хүргэж  байгаа боловч иргэд төдийлан ухамсарлахгүй байгаагаас осол , зөрчлийн тоо буурахгүй байна.   Олон хавар нэгэнтээ гэдэг  өөрийнхөө болон бусдын эрүүл мэнд амь нас, эд хөрөнгийг  хохироогоод ухамсарлах уу гэдгээ иргэн та л бодох хэрэгтэй.  Таны ойр орчинд архи согтууруурах ундааны зүйл хэрэглэсэн үедээ авто машин жолоодож болзошгүй найз нөхөд , ах дүү , хамаатан садан, аав ээж байдаг бол эдгээр хүмүүсээ онцгой анхаарч  болчимгүй   үйлдэл хийхээс нь өмнө урьдчилан сэргийлээрэй.

Б.Золбоо /Uls.MN/


URL:

Сэтгэгдэл бичих