Архины хууль санаачлагчдыг иргэдтэй хэлэлцээ хийхийг шаардав

arhiУИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан нь хүнсний худалдаа эрхлэгчдийг  бухимдуулж байна. Цаг үеэ олоогүй, хуулийн логик чанарыг алдагдуулсан цоорхой хууль гарах магадлал өндөр учраас Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг  эргүүлэн татахыг шаардаж “Монголын хүнсний худалдаа эрхлэгчдийн нэгдсэн холбоо” ТББ болон дүүргүүдийн төлөөлөл олон нийтэд хандсан юм. Тэд Зөвшөөрлийн болон зөвшөөрлийн жагсаалтын хуулийн төслийг хуулийн зорилттой холбон үзэхэд архи, тамхи худалдах тусгай зөвшөөрөл уг жагсаалтад байх шаардлагагүй гэж үзэж байгаа юм. Бодит амьдрал дээр авч үзвэл өөрсдөө үйлдвэрлэдэггүй, импортолдоггүй бүтээгдэхүүнийг хүнсний худалдаа эрхлэгчдэд хамруулж, нэр төрлийг нь дамжлагад дахин задалж, хуваах замаар зөвшөөрлийн давхардлыг буй болгож байгаа учраас зөвшөөрлийн жагсаалтын 171, 174 дугаартай тусгай зөвшөөрлийг хасах хэрэгтэй гэж үзэж байгаа аж.

Хааж боох тусам шагийн наймаа улам бүр цэцэглэнэ гэдгийг хуралд оролцсон хүнсний худалдаа эрхлэгчид хэлж байна.

Тусгай зөвшөөрөл гэгчээр ташуурдаж амьдралаа арай ядан авч явж байгаа бизнес эрхлэгчдээс 15-20 сая төгрөг нэхэж дарамталж байгаа нь зүй бус юм. Бодит амьдрал дээр таван сая төгрөгийн бараатай дэлгүүр цөөхөн байгаа гэдгийг  хүнсний худалдаа эрхлэгчид хэлэв. Хэвлэлийн хурлын үеэр Сонгинохайрхан дүүргийн салбар зөвлөлийн дарга С.Дашваанжил “2000-2006 онд 24 цагийн үйлчилгээг зогсоож, арх тамхины хуулинд хяналт тавина гэсэн том сонирхолтой хүмүүс баялаг бүтээгчдийн хийснийг өөрсдөөр нь устгуулсан. Архи ууж  гэмт хэрэг, хэв журмын зөрчил гаргагчид болон тамхи татаж орчноо бохирдуулдаг, зөрчил гаргадаг иргэдийн хууль бус үйлдлийг дагасан хууль гаргаад байгаа болохоос уг бусармаг үйлдлийг сөрсөн хууль гаргаж чадахгүй байна. Архи тамхийг боомилох гээд жижиг дунд үйлдвэрлэгчдийг боомилж байна. Хэрэв энэ хууль батлагдвал хүнсний худалдаа эрхлэгчид жагсана” гэв. Мөн найман нэрийн барааны дэлгүүр, үйлчилгээний газруудад хүлээн авах аргагүй босго тавихынхаа оронд компаниудаас авдаг барааны зээлийн үлдэгдэл, банкны зээл зэргийг тогтоож, дэлгүүрүүдийн барааны үлдэгдлийг тоолж судалж үзэх хэрэгтэйг санууллаа. Тиймээс амьдралтай нийцэхгүй хууль “үйлдвэрлэж” байгаа хүмүүс мэргэжлийн холбоод, энэ төрлийн худалдаа эрхэлдэг хүмүүстэй дугуй ширээний ард хэлэлцээ хийхийг шаардаж байгаа аж.

Хэрэв энэ хууль батлагдах юм бол  өндөр үнэтэй тусгай зөвшөөрлийг сүлжээ дэлгүүрүүд авч болох ч жирийн найман нэрийн барааны дэлгүүр хэзээ ч авч чадахгүй учраас дампуурахаас өөр гарцгүй. Хааж боох тусам шагийн наймаа улам бүр цэцэглэнэ   гэдгийг хуралд оролцсон хүнсний худалдаа эрхлэгчид хэлж байна.

 

С.УЯНГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Нэр: Анхаар!!! Огноо: 3 February 2015

Архи үйлдвэрлэгчид “Азийн чоно”-ыг вакцин хэлбэрээр үйлдвэрлээд удаж байна. Одооны залуучууд ориг архи ууж огт үзээгүй байсаар хордож хорвоог орхицгоож байна шүү дээ. Мөн хүнс ч ялгаагүй ориг нь ховордоод л байна. Харин хятад, эрлийз эздүүд олширсоор, олуулаа болсоор л ….

Сэтгэгдэл бичих