Шатахуун түгээх станцыг дээрэмджээ

shatahuun“Магнай трейд”-ийн шатахуун түгээх станцад өнөөдөр өглөө 4:30-05:00 цагийн хооронд халдсан хэрэг гарлаа. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Таван шард байрлалтай “МТ” шатахуун түгээх станц руу   гурван залуу халдаж дөрвөн сая гаруй төгрөгийг дээрэмджээ.

Хэрэг үйлдэхдээ тэд ШТС-ийн хоёр ажилтны биед халдаж гэмтээсэн гэж эх сурвалж хэлэв. Гэмт этгээдүүдийн аман зураг гарсан бөгөөд одоо эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлжээ. Сэжигтэй этгээдүүдийг харсан хүмүүс байвал Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн  хэлтэст  мэдэгдэж, 102 дугаарын утсанд хандахыг цагдаагийн байгууллагаас санууллаа.

 


URL:

Нэр: маерпва Огноо: 3 February 2015

Хамгаалалтандаа гар татсан яндангууд

Сэтгэгдэл бичих