Баян айлуудын хауст хулгай оржээ

uls_54d081dd9893c_1Хан-Уул дүүрэгт байрлах таваас зургаан айлын хауст хулгай орж, онц их хэмжээний хохирол учруулсан хэрэг гарлаа. Тодруулбал хулгайч нар хөөрөг, их хэмжээний мөнгө, юань, доллар, үнэт алт мөнгөн эдлэл гэх мэтийг хулгайлан авч явсан байна.

Улаанбаатар хотын цагдаагийн газрын харъяа, Гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид шуурхай ажиллаж энэ хэргийг үйлдсэн байж болзошгүй нэг этгээдийг илрүүлэн баривчилсан байна. Мөн түүний мэдүүлгээр энэ хэрэгт хамтран оролцсон нэг этгээдийг эрэн сурвалжилж байгаа гэх мэдээллийг албаны хүмүүс өглөө. Улмаар хулгайлсан эд зүйлсийг нь эд мөрийн баримтаар хурааж аван, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна.

Эд зүйлсээ хулгайд алдсан эдгээр айл нь зайсангийн хавьд амьдардаг нэлээд баян чинээлэг айлууд юм байна. Тэд удаан хугацаагаар хотоос гарах, гадаадад явах үедээ гэрээ эзэнгүй орхидог, харуул хамгаалалт хангалтгүй, дохиололгүй зэрэг байдлаас болж эд зүйлсээ алдсан байна. Хаусанд амьдарч байгаа иргэдийн хувьд үнэт зүйл гэртээ ихээр хадгалдаг, цуглуулдаг, эдлэж хэрэглэдэг ч эдгээр зүйлсийнхээ бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг хамгаалах талаар хөрөнгө оруулалт хийдэггүй, үүндээ анхаарал тавьдаггүйгээс ийм гэмт хэрэг гарсан тогтоогдсон учир иргэд та бүхнийг энэ тал дээр анхаарал сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Б.Золбоо


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.