Дарга нар айдастайгаа нүүр тулж, машинаа тушааж чадах уу?

e68b7a0e278d9d6eoriginalЭдийн засгийн хямралын үед хаа сайгүй зардлаа танаж, хэмнэлтийн горимд шилжиж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүртэл “Төсвөө хэмнэж, зардлаа танах асуудлыг надаас эхэлье” хэмээн уриалаад байгаа. Гэтэл бодит байдал дээр дарга нарын том машины хэмжээ өөрчлөгдөөгүй, тансаг хэрэглээ буураагүй,  төсвийн зардал нь яг хэвээр үргэлжилсээр байна. Харин энэ бүхний цаана энгийн ард иргэд элгээрээ газар мөлхөх дээрээ тулж байгаа нь нууц биш. Өөрөөр хэлбэл, хямрал томчуудад бус борчуудад нөлөөлөөд байгаа нь хэний ч нүдэнд ил харагдаж байгаа юм.

Тэгвэл Монголын дарга нарт “айдас” болохуйц  үйл явдал урд хөршид болсоныг дахин сануулая. Өмнө нь сануулахад чичилт, түлхэлт аль альныг нь өгөөгүй ч  шамтралгүй шахамдуулая.

Учир юу вэ гэвэл, Бээжинд төрийн албаны бүх шатны дарга нарын төсвийн мөнгөөр  худалдан авсан өндөр үнэтэй тансаг зэрэглэлийн гадаадын машинуудыг хураан авч дуудлага худалдаагаар зарсан байдаг. “Xinhua” агентлаг Хятадын дарга нарын машиныг зарж сая долларын орлого олж төсөвтөө оруулсан талаар ч дэлхий нийтэд мэдээлсэн. Тэгвэл энэ бүхэн манай дарга нарт нэгийг бодогдуулаагүй гэж үү.

1401765305_2c0cae8ac95aef92original

Тэд яагаад юу ч хийхгүй, зүгээр л ярьж, харж сууна вэ?.

Бид бүхнээс “нүсэр” урд хөршид хүртэл төрийн албаны тансаглалын эсрэг жинхэнэ утгаар нь тэмцэж байна шүү дээ.  Гэтэл манайд энэ тухай дээр дооргүй ярьдаг хэрнээ машин унах даргынх нь тоо, машиных нь үнэ  өдрөөс өдөрт өсөөд байхаас өөр үр дүн үнэндээ алга.

Зарим нэг бодит баримтыг дэлгэхэд, Үндэсний аудитын газрын шалгалтаар “Албан тушаалын болон албан ажлын суудлын автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтны жагсаалт”-д багтаагүй хэрнээ энэ эрхийг эдэлж байгаа 222 дарга байгааг тогтоосон. Дээрх дарга нар зуун километрт 20 литр шатахуун хэрэглэдэг мотор томтой Lexus 470, 570, Land 200, 100 машин унаж буйг, эдгээр машины шатахуунд л  гэхэд жилдээ 13.3 тэрбум төгрөг зарцуулж байгааг илчилсэн нь манай төрийнхөн төсвийн мөнгөөр яаж тансагладгийг харуулсан явдал болсон билээ.

1401765305_2c0cae8ac95aef92original

2014 онд Үндэсний аудитын хийсэн шалгалтаас харахад
Ерөнхий, гүйцэтгэх захирал болон дэд дарга 64,
Газар, хэлтэс, албадын дарга 89
Алба, хэлтэс, газрын хэмжээнд 319
Ерөнхий менежер, инженер болон мэргэжилтэн 18 ба нийт 490 албан тушаалтан албаны ажил нэрээр авто машин унадаг болохыг тогтоожээ.

Төрийн албанд унаж буй машины хамгийн хямдхан нь 72 сая. Хамгийн үнэтэй нь 208 сая. Гэхдээ энэ бол өнгөц үнийн үзүүлэлт. Ийм тооцоогоор өнгөцхөнөөр харахад дарга нарын унадаг машин дунджаар 100 сая төгрөгийн үнэтэй байгаа юм.

Тэгвэл энэ бүх өндөр үнэтэй машинуудыг улсын орлого болговол хэр зэргийн хуримтлал бий болох бол?. Манай дарга нар өгч чадах болов уу?.

Ард иргэд сонсож, харж, биширч, шогширч ханалаа. Одоо бодит байдал, хэрэгжилт хэрэгтэй байна. Эрхэм түшээдүүд ээ.

Ядарсан олон та бүхнийг бусадтай адил машинаа тушаа гэж шаардаж байгаа юм биш. Гагцхүү хамгийн энгийнээр ойлгуулах гэж байгаа санаа нь л энэ.

Эцэст нь, манай дарга нарын албандаа унадаг машины марк загвар, үнэ өртөгнийх нь талаар доорх хүснэгтэд тусгалаа.
10487498_1061781760515407_8073325495117924828_n
Д.Дуулим


URL:

Нэр: hi Огноо: 4 February 2015

yaj ajlaa amjuulah yum ve tegvel

Нэр: маерпва Огноо: 4 February 2015

Приус ав л даа

Сэтгэгдэл бичих