“Магнай трейд”-ээс халагдсан ажилтан хоёр дүүтэйгээ нийлж дээрэм хийжээ

123-originalЭнэ сарын 4-ны үүрээр “Магнай трейд”-ийн шатахуун түгээх станцад халдсан хэрэг гарсан. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн таван шард байрлах шатахуун станцад гурван хүн халдсан юм. Тэгвэл цагдаагийн алба хаагчид 24 цагийн дотор гэмт этгээдүүдийг шуурхай илрүүлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд ах дүү байжээ. Тэд зохион байгуулалттайгаар энэхүү хэргийг үйлдсэн байна. Улмаар цагдаагийн алба хаагчид ахыг нь саатуулснаар ах нь хоёр дүүтэйгээ нийлж, энэхүү хэргийг үйлдсэнээ мэдүүлжээ. Тэднийг саатуулаад байгаа бөгөөд ах дүү 3-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147.2-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна. Тус зүйл ангид энэ хэргийг давтан, бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, урьд энэ гэмт хэрэгт болон булаах, далайлган сүрдүүлэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, эсхүл зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэсэн, энэ хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Ах нь хуучин “Магнай трейд”-д ажиллаж байгаад халагдсан юм байна. Тиймээс энэхүү газрын ажиллах арга барилыг сайн мэддэг. Мөн камержуулаагүйг нь мэддэг учраас ийнхүү урьдчилан төлөвлөж байгаад халджээ. Дээрэмдсэн мөнгийг тэднээс эд мөрийн баримтаар хураан аваад байгаа юм.

 

 

ULS.MN


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.