Өндөр настангууд жагсаж байна

62263

Тэтгэврийн зээлийн хүү өндөр байгааг эсэргүүцсэн ахмадууд эрх чөлөөний талбай дээр жагсаж байна. Жагсаалд оролцсон ахмадууд сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд бид тэтгэврийн зээл авахаас аргагүй нөхцөл байдал үүсч байна. Ингэж зээл авахдаа банкны өндөр хүүнд дарлуулан зээлээ дуустал хэцүүхэн амьдарч байгаагаа илэрхийлж байгаа юм. Тиймээс ахмадууд  тэтгэврийн зээлийн хүүг бууруулахаар цаашид  тэмцэх болно хэмээн мэдэгдлээ.

Ахмадууд өнөөдөр Монгол банкинд шаардлага хүргүүлж байгаа юм байна. Тэд тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, цаашид боловсронгуй болгох асуудлаар дараах шаардлага тавьж байна. Үүнд:

1. Нийгмийн даатгалын бүх төрлийн сангийн чөлөөт үлдэгдлийг Төрийн сангаас татаж нийгмийн даатгалын сангийн харилцах дансанд байршуулах

2. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн Голомт, Худалдаа хөгжил зэрэг тэтгэвэр авагчдад үйлчилдэггүй арилжааны банкинд байгаа чөлөөт үлдэгдлийг Төрийн, ХААН, Капитал зэрэг тэтгэвэр авагчдад үйлчилдэг банкинд шилжүүлэн байршуулах.

3. Энэ шаардлагын 1.2 дугаар зүйлд шаардсаны дагуу нийгмийн даатгалын хөрөнгийг тэтгэвэр тавьж олгодог банкинд бага хүүтэйгээр байршуулж, тэтгэврийн зээлийн хүүг эрс бууруулж болох нөхцөлийг бүрдүүлэх

4.Тэтгэврийн зээл болон тэтгэврийг урьдчилан олгох асуудлыг арилжааны банкаар дамжуулахгүйгээр нийгмийн даатгалын байгууллага өөрсдөө бие дааж шийдвэрлэдэг нөхцөл журмыг тогтоох.Эдгээр асуудлыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөр хэлэлцэж 2015 оны 2 дугаар сарын 10-ны дотор хариу өгөхийн  хүсэж байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих