Эмэгтэй улстєрчид ирээдvйд…

Хэдхэн хоногийн ємнє Олон улсын валютын сангийн тэргvvн Кристин Лагард гэдэг эмэгтэй болов. Тайландын анхны эмэгтэй Ерєнхий сайд Ийнглак Шинаватра хэмээх залуухан бvсгvй боллоо. Харин Монголд хэн байна вэ гэж харьцуулчих эмэгтэй улстєрч алга. Яах вэ, нэг эмэгтэй сайд, дєрвєн эмэгтэй дэд сайдтай л даа. Гэхдээ энэ бол гvйцэтгэх засаглалын хэмжээнд ажиллаж буй нь. Харин парламентын 76 суудлын ердєє гуравт нь бvсгvй хvн сууж байна. Энэ бол хэлэхээс ч ичмээр тоо. Гэхдээ монгол эмэгтэйчvvд чадалгvй, мэдлэг чадваргvйдээ улс тєрд гарч ирж чадахгvй байгаа юм биш. Зvгээр л тэднийг улс тєрєєс шахаж байгаа юм. Оюун ухаан тєгс монгол хатдын тухай тvvх, баримт олон улс орны тvvхэн сурвалжид єгvvлсэн байдаг. Улс орон, vндэстнээ монгол хатдын ухаанаар аварч, хамгаалж байсан тvvхийг олон ч эрдэмтэн нотлодог. Тэрхvv чанар монголчуудын цусанд шингэсэн байгаа. Гэвч vvнийг нь сэдрээх зориг, хєшvvрэг хаана байна вэ, цаг хугацааны тохироо нь хэзээ бvрдэх бол.

Одоо цаг

Улс тєрийн шийдвэр гаргах тєвшинд эмэгтэйчvvдийн оролцоо яахын аргагvй vгvйлэгдэж байна. Эрчvvд ахуй амьдралтай тэр бvр хутгалдаад, оролцоод байдаггvй учраас парламентын гишvvд заримдаа єрєєсгєл шийдвэр гаргадаг. Хууль бол амьдралд тусгалаа олох учиртай. Гэтэл парламентаас дєнгєж “мэндэлсэн” хууль нь долоохон хоногийн дараа засварт орж л байдаг боллоо. Нэг ч биш хоёр, гурвантаа ийм явдал гарсан. Энэ бvх дутуу хагас шийдвэр тєрийн 76 тvшээтэй парламент нь гуравхан эмэгтэй гишvvнтэйн балаг. Эмэгтэй гишvvдээ сонсдоггvй, тєдий л ойшоодоггvй учир шvvрэн шанага шиг хууль батласан болж халтуурдаж буй 73-ыг буруутгаж байгаа юм. Ямартай л Жендерийн тэгш байдлыг хангах тухай хууль 16 жил парламентад гацаж саяхан батлагдлаа. Гэхдээ бvрэн утгаараа хэрэгжиж эхлэх хугацаа нь 2012 оноос хойш. Ингэхээр хvйсийн тэгш эрхийг хангах тухай хууль одоо бол зvгээр л цаасан дээрх бичиг. Хамгийн чухал асуудал болох сонгуульд нэр дэвших эмэгтэйчvvдийн квотыг тогтоож єгєх заалтыг уг хуулиас авч, тvр хойш тавьсан. Vvнийгээ эмэгтэйчvvдийн квот Сонгуулийн тухай хуульдаа байх ёстой гэсэн жижvvрийн vгээр тайлбарладаг. Сонгууль болоход жил ч хvрэхгvй хугацаа vлдээд байхад парламент ямар тогтолцоогоор сонгууль явуулахаа шийдээ ч vгvй байдаг. Намрын чуулган нээгдэхэд Сонгуулийн хуулиа хэлэлцэж, хэрэлдэж эхлээд юун квоттой манатай, тогтолцоогоо шийдэх хэрэгтэй байна гэсээр замхрах вий. Явж явж, сонгуулийн хуулиа яаран сандран батлахдаа квотын асуудлаа хальт мулт ярилцсан болоод тоог нь багаар тогтоочих вий дээ. Ээ дээ, энэ 73 гишvvн vv. Эмэгтэй гишvvдээ хэдэнтээ хуурч дєнгєсєн. Дахиад энэ залиа хэрэглэхгvй гэхийг хэн байг гэхэв.

Єнгєрсєн цагийн баримт

2004-2008 оны парламентын эрэгтэй гишvvд сонгуулийн хуульд тусгасан нэр дэвшигчдийн 30-аас доошгvй хувь нь эмэгтэйчvvд байна гэсэн заалтыг улайм цайм хасч билээ. Vvнд нь Ерєнхийлєгч хориг тавьсаныг 2008 оны нэгдvгээр сарын эхээр болсон нэгэн чуулганы хуралдаанаар хэлэлцсэн юм. Хуульзvй, Тєрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар эрчvvд санал нэгтэйгээр ингэж квот тогтоохгvй хэмээн шийджээ. Vvнийгээ харин чуулганы хуралдааны vеэр хэлэл-цэхдээ будилж, єєрсдийн саналын эсрэг шийдвэр гаргаж орхив. Эмэгтэй гишvvд vvнийг нь эсэргvvцэж эл асуудлыг хэлэлцэх vед чуулганы танхимыг орхин гарсан юм. Харин танхимд эрчvvдээрээ vлдсэн гишvvд санал єгєх аргачлалаа буруу ойлгож, Ерєнхийлєгчийн хоригийг хvлээн авав. Санал хураалтын дvн самбарт дурайж эхлэхэд гэнэт ойлгосон гишvvд vvнийгээ хvчингvй болгох арга тэр дор нь олсон. М.Энхсайхан гишvvн /VШН-ын/ нам нэгтэй М.Сономпилийн ємнєєс товчлуурыг нь дарсан учир УИХ-ын гишvvний халдашгvй байдлын дэд хороог хуралдуулахдаа тултал айхтар хэрэлдэж билээ. Ингээд энэ санал хураалтыг хvчингvйд тооцоод гишvvд дахин товчлуур дарснаар єєрсдийн хvссэн шийдвэрээ гаргуулж, 30 хувийн квот “будаа”. Эл асуудалд эсрэг байр суурьтай эмэгтэйчvvдийг эзгvйд товчлуурыг нь Т.Очирхvv гишvvн дарсанд Д.Арвин гишvvн бухимдаж, байр сууриа илэрхийлэхэд нь танхимаар нэг шоолон инээлдэж билээ, эрэгтэй гишvvд.
Ємнєх парламент жендерийн тэгш байдлыг нэг иймэрхvv янзтай хангаж байлаа. Харин єнєєгийн УИХ гурван эмэгтэйгээ шууд ил цагаан дээрэлхэхгvй ч гэсэн эвийг нь олоод аргалаад байгаа. Энэ удаад бvсгvйчvvд хульхидуулчихгvйг хичээж, намын тєвшиндєє квотоо авч vлдэхээр тэмцэж буй.

АН, МАН, ИЗ-НН

2008 оны сонгуулиар АН-аас 12 эмэгтэй нэр дэвшиж байсан ч нэг ч суудал авч чадаагvй. Харин одоо АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчvvдийн холбоо УИХ-д нэр дэвшигчдийн 25 хувь, орон нутгийн сонгуульд бол 30-аас доошгvй хувийг тогтоож єгєхийг хvсээд байгаа. Гэхдээ ямар нэгэн шийдэлд хvрээгvй. Мэдээж, сонгуулийн хуульд тусгасны дараа тоог нь намын тєвшинд шийднэ гэх “мэргэн хариулт” бэлэн байгаа нь ойлгомжтой. АЭХ-ны тэргvvн Ц.Оюунгэрэл “Дэлхийн олон оронд эмэгтэйчvvдийг улс тєрд орох боломжийг олгодог. Финлан-дад эмэгтэйчvvдийн оролцоо 50:50, Германд 30 хувь, Азийн олон оронд 30 хувь, Африкт ч мєн 30 хувь гэж тогтоож єгсєн. Харин энэ нь Монголд 0 хувь байгаа” гэсэн.
Тэгвэл МАН-аас єдгєє хоёр эмэгтэй парламентад суугаа. Мєн л 25-30 хувийн квотыг МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчvvдийн холбооны бvсгvйчvvдэд олгохыг хvссээр. Намынхаа дvрмэнд ч vvнийг тусгаж, удирдах тєвшиндєє эл 25 хувийг баримталж буй гэдэг. НАМЭХ-ны тэргvvн Д.Оюунхорол “Эмэгтэйчvvдийн улс тєрийн оролцоог парламентад эзэлсэн суудлын тоогоор харьцуулсан vзvvлэлтээр 187 орноос Монгол Улс 115 дугаар байр эзэлсэн. Одоогийн УИХ-ын 76 суудлын гуравт эмэгтэй гишvvн сууж байгаа нь 3.4 хувийн тєлєєллийг бvрдvvлсэн. Энэ нь олон улсын дунджаас даруй 2.6 дахин бага байна” гэв.
Парламентад суудалтай гурав дахь нам болох ИЗ-НН нэг эмэгтэй гишvvнтэй. Шинээр нэгдэн нийлсэн намын хувьд сонгуулийн хуулийн тєсєлд маш их шvvмжлэл хэлж байгаа. Эмэгтэйчvvдийн квотыг ч мєн 20-иос доошгvй хувьд оруулахгvй байх байр суурьтай байгаа. ИЗ-НН-ын дэд дарга С.Оюун “Улс тєрд эхнээсээ эрэгтэйчvvд нь давамгайлчихсан учраас эмэгтэйчvvд орж ирэхэд хэцvv. Тиймээс квотыг нэвтрvvлэхээс єєр аргагvй. Даанч vvнийг ойлгох сэтгэл зvй дутмаг байна. Нийгмээс илvvтэй шийдвэр гаргаж буй улстєрчдийнх нь сэтгэл зvй бvрдэхгvй байгаа нь гол асуудал” хэмээв.
Гурван жилийн ємнє болсон УИХ-ын сонгуульд 365 хvн нэр дэвшсэнээс 66 нь эмэгтэй байжээ. Харин энэ тоо ирэх жилийн сонгуулиар дахин нэмэгдэх болтугай. Яагаад гэвэл бvсгvй хvний хатан ухаан єнєєгийн улс тєрд хэрэгтэйг цаг хугацаа харуулсаар. Эрчvvд бvс-гvйчvvдийг улс тєрд олноор нь оруулж, байр сууриа алдахаас айж байгаа учир квот тогтоохоос эмээж буй хэрэг. Ямар ч байсан эхний ээлжинд ямарваа нам, улс тєрийн байр суурь, vзэл бодол хар-галзахгvйгээр нэгдэж “Vндэсний эв эе” хэмээх тєрийн бус байгууллага байгуулж, дор бvрнээ ажлаа эхлvvллээ. Тиймээс vс урт ухаан нь ч урт бvсгvйчvvдээ сонгуульд нэр дэвших квоттой болохын тєлєє тэмцэлд нь амжилт хvсэх л vлдлээ.
Харин ирээдvйд…


URL:

Сэтгэгдэл бичих