ЭРЭЛЧ НОХОЙ ЭЗЭНТЭЙГЭЭ ХАМТ ХЭРЭГ ИЛРҮҮЛЖЭЭ

63uprk3resr4j8lem6l71gerv7

СХД-ийн 26 дугаар хорооны иргэн Х нь манай гэрт хулгайч орж эд зүйл алдагдсан байна гэх мэдээллийг өгсөний дагуу цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүн очиж шалгахад гэрийн хаалганы цоожийг хөшиж эвдэн их, дунд, бага 5-н аяга, Sharр маркын 32 инчийн LED зурагт алдагдсан хэргийн газраас Цагдаагийн ерөнхий газрын Сургалт, дадлагын төвийн Албаны морь, нохойн хэсгийн эрэлч нохойн туслах төлөөлөгч, цагдаагийн ахлах ахлагч Д.Чингэл “Мастерёо” дуудлагатай эрэлч нохойгоо хэргийн газраас үнэр авхуулж, эд мөрийн нотлох баримтыг олж илрүүлсэн хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэс шалгаж байна. Ард иргэдэд цагдаагийн газраас баяр ёслол дөхөж байгаатай холбогдуулан гэр орноо эзэнгүй удаан орхихгүй байхыг сэрэмжлүүлж байна.


URL:

Нэр: АНГИ Огноо: 6 February 2015

Сайн байна. Цагдаагийн а/а Д.Чингэл дүүдээ баяр хүргье.

Сэтгэгдэл бичих