Эрх баригчид эрүүл мэндэд заналхийлэв

37deaf0d0dfa42original

Эдийн засгийн хямрал, танах хэмнэх тухай яриа газрын түймэр шиг дэгдэж байна. Төсвийн ажилтан албан хаагчдыг халах, халамж тэтгэврийг хумих энэ тэр бол захын үзэгдэл. Эрх баригчдын хувьд бол ард иргэдийнхээ бүсийг чангалж өөрсдийнхөө хэтэвчийг зузаалах бодлого мэт харагдана, энэ нь.

 

Сүүлдээ танах хэмнэх нэрийн дор эрүүл мэндийн салбарт төсөвлөгдөх ёстой мөнгөнөөс нийтдээ 40 хувь бууруулсан байна. Тэр тусмаа нэлээд тархацтай байгаа хавдрын эмчилгээ, түүнд зориулсан зардлыг 50 хувиар бууруулсан байх юм. Хавдар гэгч аймшигт өвчинтэй дэлхий нийтээр тэмцэж, энэ чигт хөрөнгө мөнгө тусгайлан зарцуулж байхад Монгол Улсын төр төсвийг нь 50 хувиао бууруулж байна гэдэг юу гэсэн үг вэ. Шуудхан хэлэхэд эрх баригчид ард түмнийнхээ эрүүл мэндэд занадхийлж байгаа хэрэг юм.

 

Уг нь шинэхэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг маань боловсрол эрүүл мэндийн салбарт төсвийн таналт хэмнэлт хийхгүй хэмээн мэдэгдэж байсан. Гэтэл нийслэлийн эмнэлгүүдийн төсвийг 28 хувиар танасан байгаа юм. Тиймээс мэргжилтнүүдийн үзэж байгаагаар бол үүнээс үүдэн эрүүл мэндийн байгууллагууд ирэх зургаадугаар сараас хойш иргэдэд төлбөртэй эм, тариагаар үйлчлэхээс өөр аргагүй юм байна. Бүр хамгийн их зардал гарч байдаг Гэмтлийн эмнэлгийн зардаас 20 хувь танажээ. Өнгөрсөн жилүүдэд эмийн нөөцөд 68-69 тэрбум төгрөгийг төсөвлөдөг байсан бол энэ жил 60 тэрбум болгож 8-9 тэрбум төгрөгийг танасан байх жишээтэй.

 

Энэ мэт эрүүл мэндийн салбараас таналт хийж, эрүүл мэндийн салбарынхаа төсвийг танаж байгаа нь ард иргэдийнхээ эрүүл мэндэд заналхийлээд зогсохгүй, энэ улсад ард иргэд хэрэггүй мэт хандаж байна.

Н.Дөл


URL:

Нэр: зөв Огноо: 9 February 2015

ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ. ХАВДАРЫН ЭМНЭЛГЭЭС БУСДААС НЬ ХАСАА ХАС.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.