“Дашваанжил” компанийн газ дэлбэрч, хоёр хүн бэртлээ

zaluu_54d4492824a4e_1Өчигдөр 19,25 цагт Баянгол дүүргийн 18 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй “Дашваанжил” компанийн хий цэнэглэх станцад гал гарч хоёр хүн түлэгдэж бэртсэн байна. Дэлбэрэлтийн улмаас тус агуулахын гурван талын хана, дээвэр нурж, хаалга, цонхууд бүгд хагарсан байна. Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга Д.Гантулгаас тодруулахад “Тус компанийн камерийг шүүж үзэхэд хий цэнэглэх станцын эрхлэгч, хий цэнэглэгч хоёр хүн агуулахад орсон байсан. Орсноос хойш хоёр минутын дараа дэлбэрэлт болсон. Бидний урьдчилсан байдлаар авсан мэдээллээр тухайн хоёр ажилтан нь агуулахад үүрэг чиглэл авалгүйгээр тодорхойгүй шалтгаанаар орж хий цэнэглэх төхөөрөмжөөс зориулалтын бус баллонд цэнэглэлт хийх гэж байсан болов уу гэсэн таамаг байна. Тухайн баллонуудыг цагдаагийн байгууллага эд мөрийн баримт болгон өгсөн” гэж мэдээллээ.

Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа юм байна.

Б.Анир

zaluu.com


URL:

Нэр: ЦАГААН САР Огноо: 6 February 2015

БОЛЬЁ ОО

Нэр: Зочин Огноо: 7 February 2015

тухайн хоёр ажилтан агуулахад хий цэнэглэх төхөөрөмжөөс ажлын бус оройн цагаар хий хадгалах зориулалтын бус баллонд хулгайгаар цэнэглэлт хийх гэж байсан байгаан.тэнэг гарууд хулгай хийж байгаад үхэх нь байна ш дээ

Нэр: ajil hiij ogson hun Огноо: 7 February 2015

dashvaanjil bol luivarchin huneer ajil hiilgeed mongiig ni ogdogui tegeed bas hun buruutganaa iim kompani dampuurval taarnaa

Нэр: энгийн Огноо: 10 February 2015

Ажил хийж өгсөн хүн яг үнэн зөв хэлсэн байна. Угаасаа хөдөлмөрийн хулгайч луйварчин. Балиар бүдүүлэг хүмүүс байдаг юм.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.