МЭДЭГДЭЛ

Mon Bev logo2015 оны 2-р сарын 6-ны өдөрманай компанийн болон брэндийн нэр хүндэд халдсан мэдээлэл гарсантай холбогдуулан албан ёсны мэдэгдлийг хүргэж байна.

Монголиан Бэвэрижс Компани болон Спирт Бал Бурам компани нь дэлхийн алдарт Heineken компанийн нэг хэсэг юм. Heineken компани нь дэлхийн 190 гаран улсад үйл ажиллагаа явуулахдаа чанар, стандартыг эрхэмлэж, хүнсний аюулгүй байдлыг дээд зэрэгт мөрдөн ажиллаж байна. Энэ стандартад нийцүүлэн технологийн шинэчлэлүүдийг бүхий л үйлдвэрүүддээ хэрэгжүүлж байна. Спирт Бал Бурам компани нь хүнсний манлайлагч компани болохыг хувьд бүтээгдэхүүний амт чанараараа 70 гаран жилийн турш хэрэглэгчдийн таашаалыг хүртсээр ирсэн.

Тухайлбал, 2013 онд  Монголд анх удаа “альфа” төрлийн өндөр зэрэглэлийн спиртийг Сэлэнгэ аймгийн Мандал суманд “Спирт Бал Бурам” ХХК-ийн үйлдвэрт, дотоодын улаан буудайгаар нэрдэг болсон. Энэхүү спиртээр өөрийн үйлдвэрт архин бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, борлуулалтын гэрээ байгуулсан дэлгүүрүүдээр худалдаалдаг.

Бид Монгол улсын болон дэлхийн чанар, стандарт нийцүүлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгчиддээ хүргэдэг ба манай бүтээгдэхүүн тус бүр өөрийн гэсэн орц, найрлага, өнгө төрх, онцлогийг агуулсан байдаг.

Иймээс аливаа нийтлэл, мэдээллийн үнэн бодит байдлыг нягтлан ажиллахыг хүсэхийн зэрэгцээ компани болон брэндийн нэр хүндэд халдах үйлдэл дахин гаргасан тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авахыг мэдэгдэж байна.

Монголиан Бэвэрижс Компани

Байгууллагын Олон Нийттэй Харилцах Алба


URL:

Сэтгэгдэл бичих