Есөн сараас шинэ нам байгуулах ажил эхэлнэ

МАХН-ын түр штабыг сураг ч үгүй  байхаас нь эхлэн Улсын дээд шүүхэд бүртгүүлтэл нь зүтгэсэн МАХН-ын гайгүй хэдэн гишүүн намаасаа татгалзаад буй. Түр штабыг эмхлэхээс эхлэн өдөр шөнөгүй ажилласан эмч Б.Туяа Циркийн байранд өнгөрсөн нэгдүгээр сард болсон Онц их хурлаас хойш намаараа үзэгдэхээ больсон. Онц их хурлын тэргүүлэгч Эрдэнэтийн Д.Алтаншагай хурлаа хаяад явсан. Дараахан нь нарийн бичгийн дарга С.Молор-Эрдэнэ М.Энхсайхан нартай үзэл бодол таарахгүйгээ илэрхийлээд замаа харсан. Саяхан МАХН-ын нарийн бичгийн дарга Ю.Атар, Д.Өрнөхбаяр нар албан тушаалаасаа татгалзсан. Хэдийгээр МАХН гэдэг нэрээ энэ намынхан Улсын дээд шүүхээс албан ёсоор аваад жинхэнэ нам болчихоод байгаа ч дотроо эвээ олж чадахгүй байна. Бахь байдаг хуучин замаараа явах гэснийг эсэргүүцэн МАХН-аас гарагсдыг “Алтаншагайтан” хэмээн өөлөх болсон.

Харин тэгвэл “Ухрах уу, урагшлах уу” хэлэлцүүлгээс өгсүүлээд МАХН-ын хамаг бичиг баримт, онолын бодлогыг тодорхойлж явсан дээрх нөхөд тэдгээр баримт бичиг дээрээ тулгуурлан өөр шинэ нам байгуулахаар ярилцаж байгаа ажээ. Тэд амралт, найр наадам өндөрлөн ажил жигдрэх есдүгээр сараас энэ ажилдаа орохоор одооноос бэлтгэлээ базааж эхэлсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.