Асашёорюү: Эх орондоо хүрээд ир ээ, Хакүхо

057dcd2a384a95edbigДомогт Тайхо аваргын амжилтыг эвдэж, түмэн олныг шуугиулсан өдрийнхөө маргааш нь хэвлэлийн бага хурал дээр ояката нарыг шүүмжилсэн их аварга Хакүхо эдүгээ Япон орны хэвлэл мэдээллийн бай болон хувираад байна. Нэгдүгээр сарын тэмцээн дууссаны маргааш нь буюу нэгдүгээр сарын 26-нд уламжлал ёсоор түрүүлсэн бөхөөс ярилцлага авахаар сэтгүүлчид Миягино дэвжээнд цуглажээ. Түүхэн амжилт тогтоосон баяраа өргөн тэмдэглэсэн аварга ч баяртай нь аргагүй ярилцлага өгч суугаад “Сэтгэл гонсойлгосон ганцхан зүйл байна. Тэмцээний 13 дахь өдөр Кисэносатотой барилдаад ялчихаад байхад засуулууд зэрэг унасан гэж үзэн дахин барилдуулах шийдвэр гаргасан. Гэртээ хариад бичлэг үзэхэд ил тод би ялж байлаа. Жаахан хүүхэд ч үзээд ойлгохоор байхад засуулууд яагаад ингэж алдав? Дүрс бичлэгээр нягталсан мөртлөө ийм шийдвэр гаргасанд үнэхээр харамсаж байна. Шүүгч нар бүгд л урьд нь барилдаж явсан улсууд байж, арай ч дээ. Дахиж ийм явдал бүү гараасай. Үзэгчид дахин барилдуулья гэж хашгирсан ч үнэн зөв шүүх хэрэгтэй. Арьсны өнгө үүнд хамаагүй, магэ үсээ янзлаад дохён дээр гарсан л бол бүгд ижилхэн япон гэсэн үг. Бүгд ижилхэн л хүн” гэж засуулуудыг шүүмжилсэн билээ.

Монголчуудад жирийн мэт санагдах энэ үг япончуудын хувьд хүнд туссан. Тэр тусмаа домогт аваргынхаа амжилтыг гадаад бөхөд эвдүүлчихээд уруу царайтай сууж байсан ояката нар доромжлол хэмээн хүлээж авчээ. Хэвлэл мэдээлэл ч үүнийг дор нь өлгөн авч, “Хакүхо өөрийгөө арьс өнгөөр ялгаварлагдлаа гэж хэллээ”, “Хакүхо  ояката нарыг шүүмжиллээ” хэмээн бичиж эхлэн ояката нар Хакүхог “Аварга хүний буурь суурьгүй байна”, “Үндэсний спортыг юу гэж бодоод байна” хэмээн Хакүхог албан ёсоор уучлал гуйх ёстой гэж хэлсэн байна. Хакүхогийн багш Миягино ояката Холбооны ерөнхийлөгч, холбооны шүүлт хариуцсан ояката нартай уулзан, уучлал гуйсан билээ. Хакүхо ч телевизийн нэгэн нэвтрүүлэгт орохдоо уучлал гуйсан. Гэвч Наран орон түүнээс улам ихийг албан ёсоор хэвлэлийн бага хурал хийлгэн, толгой бөхийлгөн уучлал гуйн, хүлцэл өчихийг хүсэж байгаа юм. Одоо Хакүхогийн гэр, дэвжээг тойрон сэтгүүлчид камер барин жижүүрлэж байгаа нь эгээ л их аварга Асашёорюү хөл бөмбөг тоглосон хэргээр гэрийн хорионд орохоор шийтгүүлсэн үетэй ижил байгаа юм.Монголын анхны ёкозүна Асашёорюү энэ талаар твиттертээ “Хакүхог яасан гэж ингэж байгаа юм бэ? Сүмогийн шүүгч нар алдаатай шүүх үе гардаг. Намайг барилдаж байхад ч олон алддаг байлаа. Хакүхо Монголдоо буцаж ирээсэй гэж би бодож байна. Дэмий жижиг зүйлээр элдвээр хэлүүлж байх хэрэггүй. Дэлхий ертөнц уудам шүү дээ. Японы хэвлэл мэдээллийнхэнд хандаж хэлэхэд Хакүхог өөлж, ад үзэхээ зогсоо” гэж Хакүхог эх орондоо ир хэмээн уриалсан байна.

Эх сурвалж: time.mn


URL:

Нэр: smart Огноо: 9 February 2015

Бүр зорьж байж үзлээ. дахин барилдуулах нь зөв л байна шүү дээ. Сумо дээрээ япончууд харьцангуй шудрага л даа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.