Амьдралын модоор “өөрийгөө” шинжихүй

Өөрт таалагдсан модыг сонгож тохирох цифрын дагуу өөрийгөө шинжээрэй

70419_136710

1. Та бол нинжин сэтгэлтэй, үргэлж бусдад туслахыг чин сэтгэлээсээ хүсдэг нэгэн бөгөөд мэдлэг чадвараа дээшлүүлэхийн тулд байнга шинийг эрэлхийлдэг хүн юм. Аливаад тэмүүлэх эрч хүчээр дүүрэн та хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай тэмцэгч төдийгүй туйлын өндөр шаардлагатай нэгэн ажээ. Хүмүүс өөртэй чинь харилцаа тогтоож, нөхөрлөх нь тийм ч амар биш гэж үздэг боловч та бол нээлттэй, нөхөрсөг хүн юм. Заримдаа өөрийнхөөрөө байж чаддаггүй нь таны сул тал юм байна. Дэлхийг өөрчлөхийг хүссэн агуу мөрөөдөлтэй учир та шаргуу хөдөлмөрлөхийг хичээдэг. Хүмүүс таны сэтгэлийг шархлуулсан ч бусдыг чин сэтгэлээсээ хайрлах туйлын өгөөмөр сэтгэлтэй хүн бол та юм. Энэ модыг сонгосон хүмүүс үргэлж “төгс” зүйл бүтээхийг зорьдог тул хийж бүтээсэн зүйлдээ сэтгэл бараг ханадаггүй. Цөөн хэсэг нь л өөрийнхөө хийсэн зүйлд сэтгэл ханамжтай байх ажээ.

2. Та бол хөгжилтэй, бусдын итгэлийг даасан үнэнч шударга нэгэн юм. Аливаад хариуцлагатай, чин сэтгэлээсээ ханддаг зан чанартай бөгөөд бие хүнийхээ хувьд ч үнэхээр гайхалтай хүн юм. Хүнлэг сайхан сэтгэлтэй, гүйлгээ ухаан сайтай, сэргэлэн цовоо та хошин шогийн хосгүй мэдрэмжтэй гэнэ. Таны өрнүүлсэн онигооноос эхлээд болсон явдал, бодит түүхүүд нь үргэлж бусдын сонирхлыг татдаг. Бусдыг соронзон мэт татаж олны хайр хүндэтгэлийг төрүүлсэн эрч хүчтэй, цайлган нэгэн бол та юм.

3. Та бол ухаалаг, халамжтай бөгөөд суут сэтгэгч нэгэн ажээ. Гүн бодолд автаж элдвийг эргэцүүлэх дуртай. Шинийг эрэлхийлж, мэдлэг чадвараа дээшлүүлэх хүсэл эрмэлзлэлтэй нэгнийг та үнэлдэг бөгөөд тэдэнтэй нөхөрлөхийг хичээдэг. Бусад хүмүүс өөртэй чинь санал нийлэхгүй байсан ч өөрийнхөө “зөв” гэж үзсэн зүйлээ л хийхийг эрмэлздэг ба амьдралынхаа багагүй хормыг гүн ухаан, ёс суртахууны чиглэлийн ном, нийтлэл, сэтгүүл зэргийг унших, энэ төрлийн нэвтрүүлэг, баримтат материалыг сонирхоход зарцуулах нь олонтаа.

4. Та бол бусдаас эрс ялгагддаг онцгой нэгэн юм. Авхаалжтай, сэргэлэн бөгөөд амьдралыг гүн ухааны өнцгөөс харахыг илүүд үздэг. Аливааг урьдчилан харж мэдэрдэг чадвар нь таныг зөн совинтой нэгэн гэдгийг илэрхийлэх бөгөөд өөртэй чинь үзэл бодол нийлэх хүмүүс тун ховор байдаг. Заримдаа та өөрийгөө ч ойлгохгүйд хүрч арга мухарддаг ч сэтгэлийн тэнхээтэй нэгэн юм. Амьдралын хар ба цагааны аль алиныг нь тунгааж хардаг бөгөөд сэтгэлийн хөдөлгөөн ихтэй та заримдаа зальжин зан гаргах нь бий. Танд аливааг хийж бүтээхэд бусдын хүндлэл хэрэгтэй байдаг юм байна.

5. Та бол бусдаас хараат бус, биеэ даасан туйлын хөдөлмөрч, эрч хүчтэй нэгэн юм. Амьдралдаа мөрдлөг болгодог гол зарчим нь “Би үүнийг өөрийнхөөрөө бас өөрөө хийнэ!” гэсэн зарчим юм. Өөртөө итгэлтэй, юу хийх хэрэгтэй, юу хийхийг хүсэж байгаагаа гайхалтай ойлгож мэдэрсэн нэгэн бол та юм. Бусдын хайр талархлыг хүртсэн бөгөөд итгэлийг нь алдахгүйн тулд ямар байх ёстой вэ гэдгээ ч мэддэг. Аливааг сэтгэлээсээ хийдэг, тууштай зан чанартай та үнэнч шударга байдлыг бүхнээс эрхэмд тооцдог. Үнэнийг хүлээн зөвшөөрөх агшинд та хамгаас эрмэг байдаг ажээ.

6. Та бол эелдэг дөлгөөн ааштай, өр нимгэн эмзэг нэгэн ажээ. Бусадтай амархан ойлголцож чаддагийн сацуу сайн ярилцагч байж чаддаг. Та олон найз нөхөдтэй бөгөөд найз нөхөддөө тус хүргэхдээ баяртай байдаг. Таниас цацарч буй зөөлөн дулаан эерэг энерги нь таныг хүрээлж буй хүмүүст гайхалтай уур амьсгалыг бэлэглэдэг. Аливаад хичээл зүтгэлтэй нэгэн та сонирхолтой, ажигч гярхай бас хосгүй нэгэн байхыг хүсдэг. Таныг гэсэн бусдын хайр хүндэтгэл танд ус агаар мэт хэрэгтэй зүйл бөгөөд өөрийг чинь гэх өчүүхэн ч сэтгэлгүй нэгнийг ч гэсэн сэтгэлээсээ хайрлаж чадах өгөөмөр нэгэн бол та юм.

7. Та бол сайн сонсогч төдийгүй сайн ярилцагч нэгэн юм. Аливаад сэтгэл хангалуун, үргэлж баяр хөөртэй байдаг бөгөөд өөрийнхөөрөө байж чаддаг туйлын мэдрэмжтэй хүн гэнэ. Бусдын асуудлыг үргэлж өөр дээрээ тусган авч сэтгэлээсээ мэдэрч чаддаг “та” хүн бүрийн амьдралд давтагдашгүй басхүү гайхалтай адал явдал бий гэдэгт итгэдэг. Бусадтай нөхөрсөг бас чөлөөтэй харилцдаг зан чанараараа шинэ найз нөхөдтэй болохдоо амархан юм. Амьдралыг өөдрөгөөр харж мэдэрдэг нэгэн учир сэтгэлээр унах нь ховор төдийгүй цагийг үр бүтээлтэй, баяр жаргалаар дүүрэн өнгөрөөхийг эрмэлздэг юм байна.

8. Та бол туйлын эрч хүчтэй, хөдөлмөрч басхүү сэтгэл татам нэгэн юм. Инээд хөөрөөр бялхсан хөгжилтэй зан араншинтай та бусдад аз жаргал бэлэглэдэг бөгөөд тэднийг хэрхэн яаж инээлгэх вэ гэдгээ гойд сайн мэддэг хүн юм. Хорвоогийн юмс бүхэнтэй гайхалтай зохицож чаддаг та өөрийнхөөрөө байж чаддаг, урам зориг авмаар гайхалтай нэгэн ажээ. Танд сонирхолгүй зүйл гэж үгүй бөгөөд “Үгүй” гэдэг үг үгийн санд тань бараг л байхгүй гэхэд болно. Өөрөө өөртөө хэзээд үнэнч байдаг зангаараа та аливаа ажлын ард нь л гарч байж сая нэг сэтгэл ханадаг юм байна.

9. Та бол өөдрөг, аз хийморьтой нэгэн юм. Санаж сэдсэн аливаа үйлс бүхэн нь сэтгэлчлэн бүтдэг бөгөөд амьдралыг та бурхнаас өгсөн хамгийн гайхалтай бэлэг гэж үздэг. Тийм ч учраас амьдрал хэмээх энэхүү бэлгийг аль болох сайхан газар хадгалахыг хичээж амьдралаас их зүйлд суралцахыг хүсдэг. Амьдралын эрүүл басхүү зөв хэв маягийг бий болгосон бөгөөд хийж бүтээсэн зүйлээрээ бахархах дуртай. Амьдрал богинохон, хийж бүтээх зүйл их байгаа учир олдсон боломж бүрийг алдалгүйгээр өөрийгөө хөгжүүлэх, суралцах, бусдыг уучлахад зориулдаг ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.