Усны түвшин буурсан Байгаль нуурын орчимд түймэр дэгдлээ

baigali nuurЖилийн дотор усны түвшин нь даруй 40 см-ээр буурсан Байгаль нуурын баруун эрэг дагуу 100 га газарт түймэр дэгдсэн тухай “РИА Новости” агентлаг мэдээллээ. Буриадын Байгалийн нөөцийн орлогч сайд А.Лбов ярихдаа, “Байгаль нуурын түвшин буурсныг дагаад гүнийн ус доошилсны улмаас 100 га газар хүлэр асч түймэр гарч байна. Өвлийн энэ цагт ус байхгүй учир түймрийг унтраах боломж хомс” гэжээ. ОХУ-ын Засгийн газар Байгаль нуурын байдалтай холбогдуулан Эрхүүгийн муж, Буриадад өндөржүүлсэн бэлэн байдал зарласан бөгөөд Онц байдлын яам түймрийг унтраах ажиллагааг эхэлсэн байна.

 

 

Б.БАРС /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих