Америкчуудын хувь заяа ирэх сарын 2-нд шийдэгдэнэ

Барак Обама нь улс орноо хямралаас аврахын тулд  Бүгд найрамдахчуудын намд буулт хийхэд бэлэн байна. Удтал хүлээсэн буултаар – төрийн зээлийн дээд хэмжээ нэмэгдэх болж, ашгүй нэг техникийн хямрал гэдэг нь гарахгуй болж,  ирэх сарын 2-ны өдөр –“О” -ээр тэмдэглэгдэхгүй өнгөрөх нь байна. Энэ  тохиролцоо нь Бүгд найрамдах нам, Ардчилсан намын тус бүр гурван сенатчийн бүрэлдэхүүнтэй эрхэм зургаагийн санаачилсан саналын үр дүнд гарсан юм.
Ерөнхийлөгчийн засаг захиргаа төрийн зээлийг бууруулах хатуу ширүүн төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр шуударсан юм. Түүний  үр дүнд ойрын арван жилд төсвийн хомсдол 4 их наяд ам.доллароор багасна. Энд  эрүүл мэнд, нийгмийн даатгалын салбаруудын болоод  эмнэлгийн тусламжийн төлбөргүй хөтөлбөрийн тухай яригдах юм.   Түүнчлэн, Обама   түүний засаг захиргаа  батлан хамгаалах салбар багтдаг  “цэгийн” зарлагуудыг ирээдүйд хянан үзэж байх болно гэж амласан юм.
Энэ санаа нь Пентагонд  таалагдахгүй нь мэдээж юм. Гэхдээ үүнтэй эвлэрэхээс өөр гарц үгүй. Тэр тусмаа АНУ-ын БХЯ- ны дэд тэргүүн Уильям Линн өөрийн байгууллагын бүрхэг  зургийг  үүнээс өмнө ийнхүү дүрсэлж байжээ.  Түүний үзэж байгаагаар Пентагон өөрийн хөрөнгө санхүүгээ бие даан зарцуулдаг боломжоосоо салах бөгөөд сангийн яамны хараат байдалд орж магадгүй ажээ. Эцэст нь Армагеддоныг нэг юм тойрох  нь байна. Хэрвээ бүх юм төлөвлөсний дагуу явагдах юм бол 2014 онд төрийн зээлийн түвшинг тогтворжуулж болох юм. Гэхдээ хөтөлбөрийн нарийн ширийн зүйлүүд хараахан тодорхой бус байна.

Үүнд  бүх бүгд найрамдахчууд энэхүү санааг дэмжихэд бэлэн байна уу, аль эсвэл яриа, хэлэлцээ нь сунжирах уу гэдэг өнөөдөр эргэлзээтэй байна. Өнөөдөр байдал төдийлөн хурцадмал биш ч гэсэн, өсөн нэмэгдэж байгаа  төрийн зээл нь америкийн эдийн засгийн толгойны өвчин болон үлдэх болно  гэж Deutsche Bank /Дойче Банк/ судлагааны удирдах газрын тэргүүн Ярослав Лисоволик тэмдэглэн хэлээд “АНУ д болж байгаа зүйл бол юуны түрүүнд америкийн эдийн засагт хор хөнөөлтэй юм. Яагаад гэвэл, энэ нь банкны  хүүг өсгөж, америкчуудыг  болон америкийн компаниудын зээлийн өсөлтөнд хүргэнэ” гэлээ. Дэлхийн нөлөө бүхий эдийн засагчдын үзэж буйгаар АНУ-ын өрөөс үүдэлтэй хямралыг улс орнууд хамтран тэмцсэн ч арилгахад хүнд.
Тиймээс тус улс дотоодынхоо нөөц бололцоог ашиглан сааруулах ёстой. Ийм аргаар хямралыг хазаарлаж чадахгүй бол 1920-иод оных шиг дэлхий дахиныг нөмөрсөн их хямрал болно гэж байгаа. Дэлхийн акул зах зээлийг нуран унахаас бүхий л санхүүгийн байгууллага, улс орнууд эмээж байна. АНУ-ын өр зээл нь бусад орон болон гадаадын байгууллагуудын өр зээлтэй харьцуулахад америкийн үнэт цаасыг бусад орнууд  сайн дураар худалдан авснаар бий болсон. Улс төрийн дотоод бодлогын  маргаан эерэгээр төгсөнө гэдэгт АНУ-ын томоохон зээлдэгчид,  тэр тусмаа Орос улс   найдаж байна.
Америкийн Сангийн яамны зээлийн бичигт Орос улс 125 тэрбум доллар оруулсан юм. Гэсэн хэдий ч Барак Обама улс орон өөрийн мөнгөөр амьдарч сурахад америкийн мөрөөдөл биелэгдэнэ гэж ойр,ойр хэлдэг. Харин энэ мөрөөдөл хэзээ биелэхийг таах эрт байна.

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.