Монголоороо омогшихын учир

Монголчуудад бахархах зvйл олон боллоо. Тэр тусмаа энэ зун монголчуудын хувьд эх орноороо омогшихгvй байхын аргагvй vйл явдлууд тохиож байна. Заримыг нь дурдвал, “Монголын уламжлалт баяр-Наадам”-ыг ЮНЕСКО-гийн Хvн тєрєлхтний соёлын биет бус євд бvртгэж, мєн Монголын “Лу Алтан товч”, “Монгол шунхан Данжуур” бvтээл дэлхийн баримтат євд бvртгvvлэв.  Бас болоогvй ээ Монгол гэр дэлхийн 10 тансаг сууцны нэгээр шалгарлаа. Улмаар энэ зун Монгол Улс тєрийн далбааны стандартыг Стандартчилал, хэмжилзvйн vндэсний зєвлєлєєс баталж vvндээ тєрийн далбааг айлчлалын vед хэрэглэхдээ ямар хэмжээтэйг, энгийн хэрэгцээнд ямар стандарт баримтлах, даавуун материал нь ямар байхыг заав. Бvр цаасан дээр хэвлэх єнгийг нь хvртэл кодолж гаргасан байна.

Мєн энэ зун Монгол Улсын Ерєнхийлєгч Ц.Элбэгдорж Монгол Улсын Тєрийн далбааг дээдлэн хvндэтгэх санаачилгыг тугээн дэлгэрvvлэх тухай зарлиг гаргалаа. Уг зарлигт “Монгол хvний vндэсний бахархал, эх оронч vзлийг хєхиvлэн дэмжих зорилгоор Монгол тvмний их тvvх, эв нэгдэл, цог хийморийн илэрхийлэл болсон Тєрийн далбаагаа єргєє гэр, албан тасалгаандаа ёс тєртэй залж, гvн хvндэтгэлтэй хэрэглэж хэвшихийг Монгол Улсын нийт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад уриалсугай” гэжээ.

Бахархмаар зvйл. Анх УИХ-ын гишvvн С.Бямбацогт, Ж. Сvхбаатар, Н.Батбаяр, Ц.Дашдорж нар Тєрийн далбааны тухай хуулийг 2008 онд санаачлан 2009 онд батлуулсан. Vvнээс хойш долдугаар сарын 10-ныг Тєрийн далбаанд хvндэтгэл vзvvлэх єдєр болган хуульчилсан юм. Энэ жил уг єдрийг монголчууд єргєн дэлгэр тэмдэглэн єнгєрvvлсэн. Монголчууд єргєє гэрийнхээ хоймор морин хуураа залсан шиг монгол єрх бvр тєрийнхєє далбааг хvндэтгэн хоймороо залах боллоо. Би Монгол хvн гэж омогших, єєрийгєє эх орныхоо нэгээхэн хэсэг гэдгээ єдєр бvр мэдрэх сайхан боломж бидэнд тохиож. Vнэнийг хэлэхэд монголчууд vндэсний баяр наадмаараа л тєрийн далбаагаараа “гангардаг” байв. Наадмын гурван єдєр машиндаа тєрийнхєє далбаа байрлуулж, хvvхдvvд хацар дээрээ далбаа зуруулна. Мєн энэ єдрvvдэд Монгол Улс хэмээн худан бичгээр бичсэн бичиг бvхий фудволк тєрийн далбаатай малгайгаар гоёдог байв. Харин одоо Улсын Тєрийн далбаатай шvхэр хvртэл гарчихаж, бэлэгдэлтэй юм. Шvхэр борооноос эзнээ хамгаалж байгаа шиг эх орон минь биднийг бас ингэж хамгаална даа гэсэн утга агуулагдаж байх шиг санагдана. Ингэж бодохоор тєрийн далбаагаараа бахархахгvй байхын аргагvй бодогдоно. Харин баяр наадмаас бусад єдрvvдэд монголчууд тєрийн далбаагаа тоодоггvй гэвэл худал болно. Монголчууд тєрийнхєє далбааг хvндэлж байгаа

нь энэ гээд сvр дуулиан болгоод байдаггvй ч сэтгэл зvрхэндээ хамгийн ойр байлгадаг ард тvмэн. Тєрийн далбаа гэдэг тухайн улс орны ард тvмнийг нэгтгэж чаддаг тийм л аугаа зvйл байдаг. Хєх тэнгэрт намиран байгаа тєрийнхєє далбааг хараад омогшихгvй, эх орноороо бахархахгvй монгол хvн бий гэж vv. Наадмын хэд хоног Сvхбаатарын талбай дээгvvр явахдаа vл ялигхан сэвэлзэх салхинд намирах тєрийнхєє далбаанд залбирч буй хvмvvсийг хараад сэтгэл догдолж л байлаа.

Монгол бахархал маань vргэлжилсээр байна. Єнгєрєгч оны долдугаар сарын 6-нд Монгол Улсын Ерєнхийлєгч Ц.Элбэгдорж Vндэсний эрх чєлєєний 100 жилийн ойг угтаж, vндэсний бичгээ сэргээн хэрэглэх зорилгоор “Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдvvлэх” тухай зарлиг гаргасан билээ. Ерєнхийлєгчийн зарлиг ёсоор Монгол Улсын Ерєнхийлєгч, УИХ-ын дарга, Ерєнхий сайд болон Засгийн газрын гишvvдээс гадаад улсад явуулах албан бичгийг монгол бичгээр бичиж, орчуулгыг нь НVБ-ын албан ёсны нэг хэлээр хадмаллан илгээх, шинээр тєрсєн vрc, хуримаа хийсэн хосууд vндэсний бичгээрээ бичсэн гэрчлэх бичгээ авч, эрдэмтэд, тєгсєгчид хос бичгээр бичсэн vнэмлэх, єргємжлєл гардахаар болсон. Энэ зарлигийг 2011 оны долдугаар сарын 1-нээс Монгол Улс даяар дагаж мєрдєхєєр болсон билээ. Энэ ч мєн монгол хvн бvрийн бахархал. Эдгээрээс харахад энэ зун монголчуудын хувьд бахархал дvvрэн vйл явдал элбэг байна.

Ж.Тагтаа


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.