Хөгжилтэй онигоо уншаарай

6252f7de9ecf0f87big

Нэг эмэгтэй фэйсбүүкээр иийнхүү бичиж гэнэ ээ :)

Зо зо. Нөхөр томилолтоор явсан гэж постлоод ч яах юм билээ. Тэгэхгүй бол янз бүрийн эрчүүд Энх тайвны гудамж, 5-р хороо, 11-р байр, 7 тоот руу ирээд байх ч юм билүү. Ядаж байхад цоож эвдрээд хаалга түгжигдэхгүй байгааг ч хэлэх үү.

Охин: Аав. Та надад 5,000 төгрөг өгвөл таны эзгүй шөнө ээж хэнтэй унтдагийг хэлж өгнө шүү.

Аав: Май, 10,000 төгрөг. Хэн юм?

Охин: Би

Гэрлүүгээ юунд яарсан юм?

- Хоол хийх ёстой.

- Эхнэр чинь ажилтай байгаа юму?

- Үгүй гэртээ байгаа.

- Өвчтэй байгаа юму?

- Үгүй ээ өлсөж байгаа…

Микронд өглөө нэг залуухан ээж хүүгээ хөхүүлж байна:

-Алив ээ мөөмөө идэхгүй бол энэ ахад өгчихнө шүү. Хүү хэсэг хөхөж байснаа болив. Дахиад л:

-За за чи идэхгүй бол энэ ахад өглөө. Тэгтэл араас нөгөө ах өндөлзөж:

- Хүү минь өгөх өгөхгүйгээ хурдан шийд. Би чамаас болж 3 буудал өнгөрөөд явж байна?

Хуулийн сургуулийн, шалгалтандаа унасан оюутан залуу багшаасаа асуув,

Оюутан: Багшаа та хуулийн талаарх бүх зүйлийг мэдэх үү?

Багш: Мэднээ

Оюутан: Тэгвэл би танаас хуультай холбоотой асуулт асууя, хэрэв та хариулж чадвал би авсан дүнгээ хүлээн зөвшөөрье, хэрэв чадахгүй бол та миний шалгалтанд А тавиарай.

Багш зөвшөөрч, оюутан асуув

Хуулийн дагуу хэрнээ, буруу үйлдэл гэж ямар үйлдлийг хэлэх вэ? Зөв үйлдэл хэрнээ, хууль бус гэж ямар үйлдлийг хэлэх вэ? Буруу бөгөөд хууль бус гэж ямар үйлдлийг вэ?

Багш хичнээн толгойгоо гашилгаж бодоод хариулт эс олж чадсан тул оюутан даа А тавиад явуулжээ. Маргааш нь багш нь хичээл зааж байсан оюутнуудаасаа мөнөөх асуултуудыг асуутал зааланд байсан бүх оюутнууд гараа өргөв. Мань багш мэл гайхаж нэг оюутныг зааж босгоод хариултыг сонсов.

Оюутан: Та 63-тай хэрнээ 23-тай хүнтэй гэрлэсэн. Энэ бол хуулийн дагуу хэдий ч буруу үйлдэл. Харин таны эхнэр манай сургуулийн 23 настай нэг оюутантай явалддаг, энэ бол зөв үйлдэл хэдий ч хууль бус. Харин та тэр оюутанг шалгалтандаа унасан байхад нь А тавиад явуулчихсан, энэ бол буруу бөгөөд хууль бус үйлдэл.

Багш ухаан алдаж унав…

Нэгэн том компаний эзэнд цагдаа нар нэгжлэг хийгээд тооны машин олжээ.

- Энэ юу вэ?

- Тооны машин.

Дахиад нэгжтэл автомат буу гарав.

- Энэ юу вэ?

- Бас тооны машин.

- Юу гэсэн үг вэ?

- Эхнийхээр нь урьдчилсан тооцоогоо, дараагийнхаар нь эцсийн тооцоогоо боддог юм аа.

Төмөр замын хажууд гэртэй хүүхэн байж гэнэ. Вагон өнгөрөхөөр л шкаф нь санжиганаад болдоггүй, засварчин дууджээ. Засварчин шкафанд нь орж суугаад яг аль хэсгээрээ санжиганахыг нь харах гэж вагон өнгөрөхийг хүлээж суув. Гэнэт хүүхний нөхөр ирлээ, үүдэнд нь эрэгтэй хүний хоёр гутал. Нөхөр хар хурдаараа гүйж шкафаа нээв,

- *овш минь чи хэн бэ?

- Хөгшөөн чи итгэхгүй л байх даа. Гэхдээ би вагон хүлээж сууна.

Хадам ээж, эхнэр хоёроосоо залхсан нэгэн эр шал өөрөөр амьдрахаар шийдэж:

- Өнөөдрөөс эхлэн энэ гэрийн эзэн хэн бэ гэдгийг мэдэж авцгаа. Өглөө орондоо байхад кофе, өдөр мах, жимс ногоо, орой хөнгөн хоол дарс өгч бай гэхэд эхнэр, хадам ээж хоёр нь дургүйцсэн байдалтай харахад:

- Дуугаа татацгаа. Тэгш тоотой өдрүүдэд би эхнэртэйгээ унтана. Сондгой тоотой өдрүүдэд би хадамтайгаа унтана гэхэд эхнэр нь:

- Чи муу бүдүүлэг гахай. Одоо галзуурах нь уу гэхэд хадам нь үгийг нь таслаж:

- Эр хүн бол гэрийн эзэн. Юу гэж шийднэ түүгээрээ л болог гэжээ.

Хуримын анхны шөнө. Нөхөр эхнэрийнхээ гэдэсийг илж байснаа:

- Энэ миний талбай. Энд би төмс тарих болно гэж хэлэнгүүтээ унтчихаж гэнэ.

2 дахь шөнө нь нөхөр эхнэрийхээ нурууг илж байснаа:

- Энэ бас миний талбай.

Би энд байцаа тарих болно гэж хэлээд бас л унтаад өгч.

3 дахь шөнө нь эхнэр нь:

- Хөөе ногоочин гуай, чи өнөө шөнө луувангаа суулгахгүй юм бол би энэ талбайнуудыг чинь түрээслээд хаячина шүү…!!!


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих