“Барса”-д тавтай морил, Санчез

Өнгөрсөн улиралд Аваргуудын лигийн аваргын цом хүртсэн Испанийн “Барселона” клуб Сери А лигийн “Удинезе” багаас Чилийн од Алексис Санчезийг эгнээндээ нэгтгэжээ. “Барса” энэ талаарх мэдээллийг өчигдөр албан ёсны вэбсайтаараа дамжуулан мэдэгдсэн юм. 22 настай Санчезийг Европын топ төвшний олон ч баг сонирхож байсан ч “Барса” тэрхүү өрсөлдөөний ялагчаар тодорч, түүнтэй таван жилийн хугацаатай гэрээ байгуулсан байна. Испанийн аваргууд түүнийг 26 сая евро буюу 38,2 сая ам.доллараар үнэлсэн бөгөөд түүний тоглолтын байдлаас шалтгаалан 11,5 сая евро нэмж төлөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулжээ. Санчез ийнхүү Каталоны багт тоглох анхны Чили тоглогч болж байна. Тэрбээр багийн эмч нарын үзлэгт хамрагдсаны дараа “Барса”-гийн удирдлага түүнийг ирэх даваа гаригт Ноу Кэмп цэнгэлдэхэд албан ёсоор угтан авах гэнэ.

Өнгөрсөн улиралд Сери А лигийн шилдэг тоглогчоор тодорсон Санчез 2010-2011 оны улиралд 31 тоглолтод оролцохдоо 12 гоол оруулсан юм.

С.Цэлмэг

URL:

Сэтгэгдэл бичих