Гадаад хандивлагчдын хайртай хонгор

8e7baf_iJ_oFgo8qkMw_x320981542540201502101644

Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгээс Монголын Ардчилсан Холбоонд 1996 он хүртэл өгсөн 450 мянган ам.доллар маш чухал ач холбогдолтой байсан нь лавтай” гэж Америкийн судлаач Моррис Россабигийн “Орчин үеийн Монгол” номонд бичжээ. АНУ-ын Бүгд найрамдахчуудын тайланг нийтэд зориулан хоёр ч удаа хэвлэсэн боловч олонд хүргэлгүй далдалсан төдийгуй уг үйл ажиллагааг илчлэн бичсэн тус судлаачийн номыг бөөнөөр нь устгаж, эохиогчийг мэдлэг муутай хэмээн доромжилж байсан жишээтэй. Тэгвэл түүний тэрхүү номд юү өгүүлсэн болоод ингэж нууцлах болсон нь сонин юм. Энэхүү номын нэгдүгээр хэсэг тун саяхан “Гадаад хандивлагчдын хайртай хонгор” нэртэйгээр орчуулагдан гарчээ.

Түүний номонд дурдсанаар 1990 он гараад өрнийн олон байгууллага Ардчилсан холбооныхныг дэмжих болсон бөгөөд ОУВС, Азийн сан, Аденаурын сан, БНОУХ, зэргийг нэрлэж болно. Эднээс БНОУХ онцгой нөлөөтэй байсан гэж бичжээ. БНОУХ нь АНУ-аар ивээн тэтгэгдсэн байгууллага боловч Америкийн Бүгд найрамдах намтай холбоогүй. Харин Бүгд найрамдах намын алдартай сенатын гишүүн Жон Маккэйн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Брэнт Сковкрофт нар уг байгууллагын зөвлөлд байдаг аж.

АНУ-ынТөрийн нарийн бичгийн дарга Жэймс Бэйкер 1990 оны 8-р сард айлчилж байсан ч төд удалгүй 1991 оны эхээр дахин Монголд ирж тусламж амласнаар БНОУХ өөрийн хүмүүсээ Монгол руу явуулахад түлхэц болсон гэдэг. Ингээд энэ үеэс тус хүрээлэн нь Германы Аденаурын сангийн адилаар МАХН-ын эсрэг тусалдаг байжээ. БНОУХ 450 мянган амдоллароор ажлын бие бүрэлдэхүүн болон зөвлөхүүдийг Монголд 20 удаагийн аяллаар илгээж байсны эцэст түр төлөөлөгчийн газраа Улаанбаатарт нээж компьютер зэрэг багаж төхөөрөмжөөр хангаж, ардчилсан эсэргүүцэл гэгчид техникийн зөвлөмжийг өгч байв.

1992 оны сонгуульд МАХН үнэмлэхүй ялалт байгуулсан бол 1996 оны сонгуульд ардчилсан хүчнийхэн ялалт байгуулахад БНОУХ голлох үүргийг гүйцэтгэжээ. Энэ үед МҮАН-ын дарга байсан Д.Ганболд“Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн тасралтгуй дэмжлэг нь 1996 оны сонгуульд парламентыг хяналтдаа авах бопомжийг бидэнд олгов” гэж хэлж байжээ.

Тэхээр БНОУХ тус сонгуульд ямар байдлаар тусалсан юм бол? 1996 оны сонгуулийн өмнөхөн буюу хоёрдугаар сард хүрээлэнгийн ажилтнууд Ардчилсан холбоог эх эвсэл байгуулахыг МҮАН болон МСДН-ыг ятгаж байжээ. Гэхдээ тэд 1996 оны сонгуульд хичнээн мөнгө зарсан нь тодорхойгүй ч 2000 оны их хурлын сонгуульд 330 мянган ам.доллар заржээ. Үүнээс үзвэл, 1996 оны сонгуулийн зардал бараг адил байх үндэстэй. БНОУХ-ээс Ардчилсан холбоонд 1996 он хүртэл өгсөн 450 мянган ам. доллар маш чухал ач холбогдолтой байсан нь лавтай. Үүний үр дүнд 1996 оны сонгуульд ардчилсан хүчнийхэн Ардчилсан холбоо эвсэл байгуулан сонгуульд оролцож, 47 суудлыг авч чаджээ. Бие даагчид гурван суудал авч, харин МАХН 25 суудалтай авч байсан.

Тухайн үед байгуулагдаж байсан хоршоо, пүүс, компанийг АНУ санхүүжүүлж байсны дотор тус хүрээлэнгийн тайланд тэмдэглэснээр “Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн “Монголын нахиалж байгаа толгой баян, анхны саятан, 1996 оны УИХ-ын гишүүн Л.Болдыг онцлон үзэж 10.000.000 сая ам.долларын хоршоолол “Бодь” олон улсын бүлэглэлийг бий болгож, хувийн “Голомт банкийг … байгуулсан нь … олон улсын хандивлагчдын “Хайртай хонгор” болгожээ”.

PHOTONEWS.MN


URL:

Сэтгэгдэл бичих