ШТС-ууд шаардлага хангасангүй

МХЕГазар, Газрын тосны бүтээгдэхүүн, шингэрүүлсэн шатдаг хий хадгалах, тээвэрлэх, худалдах үйл ажиллагаа явуулж байгаа барилга байгууламжуудад хяналт шалгалт хийлээ.

Нийслэл болон 21 аймагт үйл ажиллагаа явуулж буй 61 газрын тосны бүтээгдэхүүн, шингэрүүлсэн шатдаг хий хадгалах байгууламж, 636 түгээх зориулалттай нийт 697 барилга, байгууламж хамрагдсан байна.

Шалгалтаар улсын комисс ашиглалтад хүлээж аваагүй 72 барилга байгууламжийг ашиглаж, шатахуун хадгалж байсан нь илэрчээ. Мөн шатахуун агуулах савыг улсын бүртгэлд бүртгүүлээгүй ашиглаж байснаас гадна дизель түлшний түгээгүүрүүд шатахууныг дутуу шахаж байсан зөрчил илэрсэн байна.

Үүнтэй холбогдуулж газрын тосны бүтээгдэхүүн, шингэрүүлсэн шатдаг хий хадгалах, худалдах үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагуудын хадгалах сав болон технологийн тоног төхөөрөмж, аюулгүй ажиллагаанд холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж зөрчил дутагдлыг арилгуулахаар улсын байцаагчийн холбогдох шийдвэрийг гаргаж 13 барилга байгууламжийн цахилгаан эрчим хүчийг хязгаарлах арга хэмжээ авч 26 ШТС-ын үйл ажиллагааг зогсоожээ.

Мөн III, IV цахилгаан станцын бүсэд байрлах “Витокнефьт Газ” компанийн агуулах, “Петровне трейдинг” компанийн Сонсголонд байрлах агуулах, “Монос” эмийн үйлдвэрийн хажууд байрлах “Петро Жамп”-ын агуулахыг тус тус хаажээ.

Эх сурвалж: “Нийслэл таймс” сонин


URL:

Сэтгэгдэл бичих