Өнөөдөр Бобби Кристинагийн амьсгалын аппаратыг салгана

20073

Өнөөдөр Бобби Кристинагийн амьсгалын аппаратыг салгана гэж Daily mail мэдэгджээ. Алдарт дуучин Уитни Хьюстоны төрсөн ганц охин 21 настай Бобби Кристина 2015 оны 1-р сарын 31-ний өдөр Жоржиа муж дахь гэрийнхээ угаалгын өрөөнд ванн дотор ухаангүй байдалтайгаар олдсон юм. Түүнийг эмнэлэгт хүргэхэд нүүр болон биен дээр нь хөхөрч, шалбарсан байдалтай байжээ.

Эмнэлэгт хүргэгдсэнээс хойш өнөөдрийг хүртэл Бобби Кристина ухаан ороогүй бөгөөд 2012 оны 2-р сарын 11-ний энэ өдөр түүний ээж болох Уитни Хьюстон Беверли Хилтон зочид буудлаас дүүрэн устай ваннд живсэн байдалтайгаар олдсон юм.

Хамгийн харамсалтай нь Бобби Кристинагийн амь насыг аврах боломжгүй хэмээн эмч нар гэр бүлийнхэнд нь мэдэгдсэн байна. The Daily Mail-д мэдээлсэнээр өнөөдөр ээжийнх нь нас барсан өдрөөр түүний амьсгалын аппаратыг салгах болсон гэжээ.

20080

20083

20078

20082

Алдарт дуучин Уитни Хьюстоны шүтэн бишрэгчид болон Бобби Кристинагийн найз нөхөд, Атланта хотын хэдэн мянган иргэд цугларан гар чийдэн, лааны гэрэлд охины амьдралыг аврахын төлөө залбирч байгаа юм.

Цагдаа нар Бобби Кристинагийн ухаан алдсан шалтгааныг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа бөгөөд түүний гэрт нэгжлэг хийхэд мансууруулах төрлийн бодис олдоогүй байна.

20074

20072

20075

20076

20077

20081


URL:

Сэтгэгдэл бичих