Х.Наранхүү, Л.Пүрэвдорж нарын 10 орчим тэрбум төгрөг завшсан гэх гомдол иржээ

УИХ-ын гишүүн Х.Наранхүүг “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байхдаа буюу 2000-2007 онд одоогийн Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдоржтой үгсэн тохирч, тус үйлдвэрээс 10 гаруй тэрбум төгрөг хувьдаа завшсан гэх мэдээлэл АТГ-т иргэдийн зүгээс удаа дараа ирсэн ажээ.

Ийн хувьдаа их хэмжээний мөнгө завшсан гэх асуудлаас гадна “Эрдэнэт” үйлдвэрт олон компанийн шахааны бараа, бүтээгдэхүүнийг нийлүүлдэг байсан гэх мэдээлэл ирсэн байна.

“Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой энэ мэдээлэлд Монголбанкны Ерөнхийлөгчийн нэр холбогдсон асуудлыг УИХ-ын гишүүн Х.Наранхүүг тус үйлдвэрийг удирдаж байх хугацаанд Л.Пүрэвдорж Төрийн өмчийн хороог удирдаж байсантай холбон тайлбарлах эх сурвалжууд байлаа.

Х.Наранхүү, Л.Пүрэвдорж нартай холбоотой асуудлаар иргэдийн зүгээс АТГ-т мэдээлэл ирснийг мөн Ховд аймгийн Дарви сумын нутагт орших Хөшөөтийн уурхайтай холбох хүмүүс ч байсан юм. Энэ хэргийн талаар өөрсдөөс нь болон албан эх сурвалжаас тодруулах гэсэн боловч Х.Наранхүү Хятадад амарч байгаа, Л.Пүрэвдорж мөн амралтаа авсан. АТГ-ынхан удахгүй энэ хэргийн талаар ал бан ёсны хариулт өгөх болно гэж байлаа.

С.Энх


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.