“Өмнөх засгийн алдааг үргэлжлүүл гэж томилоогүй шүү”
УИХ-ын нэгдсэн чуулганаар “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “ Н.Алтанхуягийн Засгийн газар алдаатай, буруу бодлого явуулж байсан учраас огцруулсан юм аа. Тэд сайн ажилласан бол үлдэх л байсан. Харин энэ Засгийн газрыг өмнөх засгийн буруу бодлогыг зас гэж бид томилсон. Түүнээс үргэлжлүүл гэж томилоогүй шүү. Бид Оюутолгой дээр хийсэн сонгодог алдаагаа давтах гэж байна. Монголчууд ухаантай ард түмэн. Ноёд хатдынхаа газрыг ухдаггүй юм” гэлээ.
эх сурвалж:Үнэн.мн
URL: