Сул шороон хөрс бүхий гудамж, талбайг тохижуулна

32_a88d53c8f864f9ac2849011d924105f27d1675d3

Нийслэлийн Засаг дарга “Явган зорчигчийн саадгүй зорчих нөхцлийг бүрдүүлэхэд авах зарим арга хэмжээний тухай” А/123 дугаар захирамж гаргалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах, Улаанбаатар хотын хөрс, орчны бохирдлыг бууруулах, явган зорчигчийн саадгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх зорилгоор сул шороон хөрс бүхий гудамж, талбайг зүлэгжүүлэх, хатуу хучилттай болгон тохижуулах ажилд тавигдах загварыг боловсруулж батлахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт, сул шороон хөрс бүхий гудамж, талбайг зүлэгжүүлэх, хатуу хучилттай болгон тохижуулах ажлыг батлагдсан загварын дагуу зохион байгуулж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албад үүрэг болголоо. Мөн захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих