Энд хөдөлмөрийн баатар, ТЭНД САНУУЛГА

watermark.phpМэргэжлийн сүмогийн дээд зиндаанд 33 удаа түрүүлж түүхэн дээд амжилт тогтоогоод байгаа Хакүхо М.Даваажаргалд Еренхийлөгчийн зарлигаар хөдөлмөрийн баатар цол олгохоор болжээ. Түүний ах М.Батхуягийн ярьснаар дүү нь сар шинийн баярын өмнө эх орондоо ирэх юм байна. Монголын сүмочдоос их аварга Асашёорюү анх энэхүү нэр хүндтэй шагналаар энгэрээ цоолж байв. Бие сэтгэлийн асар их тэсвэр.тэвчээр шаарддаг учир сүмогоор барилдах маш хүнд хөдөлмөр гэж японууд ярьдаг. Энэ бүхнийг амжилттай даван туулж улмаар оргил өөд тэмүүлж буй түүнд хөдөлмөрийн баатар цол өгөхөөр болсонд монголчууд баяртай байна. Шагнал эзнээ олно гэдэг энэ. Хакүхо удахгүй нутагтаа ирнэдөрийн хайр хишгийг хүртэнэ. Түүн шиг мундаг хүн байхгүй мэт болно. Магтаалын үгийг бялууртлаа сонсч байгаад арлын орныг зорино.

Тэгвэл “ажлын байр” нь буюу Японд байдал одоо ямар байна вэ. Хакүхо тэмцээнд түрүүлснийхээ дараа сэтгэлийн хөөрлөөр хэлсэн үгнээсээ болж Япон даяар шүүмжлэлийн бай болоод байгаа билээ. Хэдийгээр тэр уучлал гуйсан ч түүнийг буруутгах хүний тоо одоо ч нэмэгдсээр байна. Японууд ямар ч хатуу шүүмжлэлийг хүлээж авч чаддаг. Тэгвэл тэд яагаад Хакүхогийн үгэнд эмзэглээд байгаа юм бол. Энд тодорхой шалтгаан байсан ажээ. Тэрээр оозеки Кисеносатотой барилдсан тухайгаа “Хүүхэд ч хараад хэн давсаныг нь төвөггүй хэлчихэж чадахаар барилдаан болсон. Үүнээс би сэтгэлдээ сэвтэй үлдэж байна. Арьсны өнгө уг нь хамаагүй шүү дээ.” гэж хэлсэн юм. Хакүхогийн ярианаас арьсны өнгө гэсэн үг японуудыг бухимдуулсан бөгөөд Сүмогийн холбооны ерөнхийлөгч тэр өдөртөө багшийг нь дуудаж тайлбар сонсчээ. Багш нь, Хакүхо япон үгний дуудлага утга авцалдааг нарийн ойлголгүи буруу үг сонгосон гэж өмөөрсөн ч шавьтайгаа уулзсаны дараа Китаноумигаас уучлал гуйжээ. Учир нь, Хакүхо яахын аргагүй тэгээд хэлчихсэн юм байна. Манай бөх бүгдээс уучлал гуйсныхаа дараа ямар ч тайлбар хэлэлгүй гэр лүүгээ явсан ажээ

Хакүхогийн “гэнэн” мэдэгдлийн дараа Их аваргуудын зөвлөлийг яаралтай хуралдуулах яриа гарчээ. Тэр дундаа холбооны шүүгчдийн зөвлөлийн дарга дээд зиндаанд 22 удаа түрүүлж байсан их аварга Таканохана үүнд онцгойлон оролцсон аж. Тэрээр.арьсны өнгө гэдэг үгийг би амьдралдаа хоёр дахь удаагаа сонсч байна. Энэ бол их аваргын амнаас гарч болшгүй зүйл.хэлэлцэх хэрэгтэй гэсэн боловч зөвлөлийн гишүүдийн олонхи нь асуудлыг дэвэргээд хэрэггүй гэсэн байр суурин дээр хатуу зогсчээ. Таканохана арьсны өнгө гэдэг үгийг хоёр дахь удаагаа сонслоо гэж зүгээр ч нэг хэлээгүй аж. 1998 оны долдугаар сарын барилдаанд тэрээр Хавайн арлын их аварга Акебонотой хайнцаад дахин барилдсан аж. Тэр тэмцээний дараа Акебоно.би давсан.шүүгчид арьс өнгөний үзэл гаргаж надад хүндэтгэлгүй хандлаа гэж ярьсан юм байна. Таканохана ч хариу мэдэгдэл хийж шуугиан дэгдэв. Их аваргуудын зөвлөлийн хурлаар Акебоно, Таканохана нарыг дуудаж хэлэлцсэн бөгөөд хэрхэн шийтгэх талаар гишүүдийн санал хуваагдаж халуухан маргаан өрнөжээ. Тэгээд шийдэж чадалгүй хурал тарсан байна.
Тэр орой холбооны нөлөө бүхий гишүүд уулзаж ярилцаад хоёр их аваргын багш нарыг буруутгаснаар энэ явдал дуусчээ. Акебоногийн нэр хүнд тэр үеэс навс унаж, гэмтэлтэй гэсэн шалтаг хэлсээр зодог тайлсан билээ. Харин Хакүхог шийтгэлгүй өнгөрсөн нь японууд сүмог зуны олимпийн хөтөлбөрт оруулахаар идэвхтэй хөөцөлдөж байгаатай нэг талаар холбоотой ажээ. Хэрвээ сүмод арьс өнгөөр ялгаварлах үзэл байдаг гэсэн шуугиан дэгдвэл японуудын мөрөөдөл талаар өнгөрөх магадлал их. Үүнийг маш сайн мэдэж байгаа тэд хэдий энэ удаа Хакүхогийн буруу байсан ч асуудлыг дэвэргэвэл өөрсдөд нь ашиггүй гэж үзээд шийтгэлгүй орхижээ.
Уг нь тэмцээний өмнө Хакүхогийн нэр хүнд маш өндөр байсан. Тэмцээнд түрүүлж рекорд тогтоосний дараа Ерөнхий сайдаас ч илүү нэр хүндтэй болоод байв. Сүүлийн 17 жилд ордон анх удаа дүүрэн үзэгчтэй байсан нь Хакүхотой шууд холбоотой. Харамсалтай нь.өдийг хүртэл аливаа асуудалд япон зангаар хүлээцтэй хандаж ирсэн Хакүхогийн монгол ааг омог гэнэт хөдөлж болчимгүй хэлсэн хэдэн үгнээсээ болж японуудын тэр их итгэл найдвар, бахархлыг өөрийн гараар баллуурдчихаад сууж байна. Японууд итгэл алдсан.тэр тусмаа өөрийгөө бусдаас илүүд үзсэн омогтой зантай хүнд дургүй байдаг. Тийм хүнийг хүндлэхээ больдог. Уучлал гуйсан ч өмнөх хүндлэл буцаж ирдэггүй тийм хатуу нийгэм.
Арьс өнгөөр ялгаварлах үзэл бол аль ч улсад адил эмзэг сэдэв. Хэн нэгнийг арьсны өнгөөр гоочлох нь боолчлолтой адил ойлгогддог.тэгж ойлгуулахыг оролддог хүн олон байдаг учир ихэнхи улс хуулиндаа энэ үзлййг дэвэргэхгүй байх зохицуулалт хийсэн байдаг. Манай Үндсэн хуулинд ч бий.
Хэдийгээр япон соёл уламжлал.үүнтэй холбоотой дорнын сэтгэлгээ хүчтэй байгаа ч арьс өнгөөр ялгаварлах үзэлд арлын орныхон их эмзэг ханддаг. Учир нь, Японд Америкийн нөлөө бат бөх хэвээр байгаа юм. Америкууд арьс өнгөөр ялгаварлахын эсрэг дэлхийд туг нь болж явахыг хичээдэг. Анхаарал ч их хандуулдаг. Японд ч адил. Тэгэхээр Хакүхо японуудын эмзэг цэг дээр хатгачихсан гэсэн үг.
Хакүхо нэр хүндээрээ бусад аваргуудаас илүү байдаг нь олон удаа түрүүлсэнтэй нь шууд холбоотой биш. Харин сүмогийн дэг жаягыг ягштал дагадаг ёс суртахууны болохгүй гэсэн шугамыг давж гишгэдэггүй байсан учраас л японууд түүнийг хүндэлж шүтдэг юм. Бодит үнэн гэвэл энэ. Барилдахын хувьд түүнээс дутахгүй авьяастай хүчтэй Асашёорюү өөрийн хэнэггүй зангаасаа болж тэр шугамыг давчихсан учир арлын орныг орхихоос өөр аргагүй болсон билээ. Сүмоч болсноосоо хойш япон хүнээс огт ялгагдахгүй байсан түүнийг ингэж алдана гэж японууд ч бодоогүй байх. Юутай ч энэ явдал Хакүход маш том сургамж болов. Урт хэл хүзүү орооно гэж үг бий. Энэ үгний утгыг сайн ойлгож дахиж алдахгүй байх, алдсан нэр хүндээ эргүүлж авах л одоо Хакүход 33 удаа түрүүлсэн амжилтаа эвдэхээс илүү хэцүү даваа болж үлдлээ.
Н.ЭНХБАЯР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

URL:

Нэр: Энхтайван Огноо: 13 February 2015

Монгол хүн л бол Монгол хүн шүү дээ

Сэтгэгдэл бичих